НҮБ-ын АЗ-ийн бямба гаригийн Сирийн засгийн газрын цэргүүд болон Эль-Кусейр хотыг эзлэн авсан “Хезболлах” хөдөлгөөний байлдааны үйл ажиллагааг буруушаасан мэдэгдэлд ОХУ-ын тал хаалт тавьлаа. Энэ тухай ням гаригт өрнөдийн ХМХ-үүд тус байгууллагын янз бүрийн дипломат эх сурвалжуудыг иш татан уламжилжээ. Оросын төлөөлөгч эл байр сууриа тайлбарлахдаа, НҮБ-ын АЗ ийн талаас өмнө нь сирийн сөрөг хүчнийхний дайчдыг хотыг эзлэн авах ажиллагаа явуулахад ямарч арга хэмжээ аваагүй гэж хэлсэнийг эх сурвалж уламжилжээ. Тэрээр сирийн асуудлыг шийдвэрлэх хамгийн шилдэг арга бол дипломат арга зам гэжээ. Мэдэгдэлд засгийн газрын цэргүүд болон “Хезболлах” хөдөлгөөнийхэнд хандаж энгийн номхон иргэд амь насаа алдахаас аль болох зайлсхийхийн зэрэгцээ хотын хүмүүнлэгийн тусламжинд хамруулах бололцоогоор хангахыг уриалжээ. Эль-Кусейр хот нь Ливантай хил зэрэгцдэг бөгөөд Сирид зэвсэг нийлүүлэхэд болон бусад ачаа тээвэрлэхэд чухал ач холбогдолтой юм. ХМХ-ийн уламжилж байгаагаар, хотыг эзлэн авахын төлөө тулалдаан үргэлжилсээр байгаа бөгөөд хоёр талын сөргөлдөөний улмаас аль аль талд олон тооны хүн алагдаж, шархадсан ажээ. Тэдгээрийн дунд орон нутгийн хүмүүс ч бас нэрвэгдээд байна.