Түркийн олон хотуудад Стамбулын цэцэрлэгт хүрээлэнг татан буулгахыг эсэргүүцэгчдийг дэмжсэн эсэргүүцлийн жагсаалууд болж байгаа бөгөөд мянга орчим хүн саатуулагдаад байна. Энэ тухай тус улсын ДХЯ-ны сайд Муаммер Гюлер ням гаригт мэдэгдэв. Тус улсын иргэд эрх баргичдын Стамбулын төвийн Таксим дүүргийн “ногоон арлуудын” нэг болох Гези цэцэрлэгт хүрээлэнг татан буулгахыг эсэргүүцэж байна. Пүрэв гаригт Стабмбулд эхэлсэн эмх замбараагүй байдал нь түркийн бусад хотуудад шилжээд байна. Тус улсын 48 дүүрэг босч байна. Бмяба гаригт Түркэд 90 жагсаал явжээ. Сайдын ярьснаар, 939 хүнийг баривчилжээ. Эмх замбараагүй байдлын явцад 79 хүн шархадсны 26 нь полицынхан байжээ. Нөгөөтэйгүүр, Стамбулд Түркийн олон хотуудын жагсагчид тухайлбал, Анкара хот нэгджээ. Стамбултай эвлэлдэн нэгдэх арга хэмжээ нь тус улсын эрх баригч намын бодлогын эсрэг, ерөнхий сайд Тайип Эрдоганыг огцруулах шаардлагыг тавьсан улс төрийн томоохон эсэргүүцлийн арга хэмжээ болж хувирав. “Hurriyet “сонины уламжилж байгаагаар, эсэргүүцлийн жагсаалд оролцогчдын тоо 20 мянга гарчээ. Анкара хотын захирагч Алляддин Юкселийн даалгавраар ерөнхий сайдын байрыг хамгаалахаар цэргийн тусгай нэгтгэл хүрэлцэн иржээ. Ерөнхий сайд өөрөө өмнө нь мэдэгдэхдээ, Гези цэцэрлэгийг тойрсон үлй явдлууд нь “үзэл суртлын шинжтэй” гэжээ. Бямба гаригт тэр босогчдыг жагсаалуудаа зогсоож, тарж явахыг уриалсан. Тэрээр полиц эсэргүүцлийн жагсаалуудад оролцогчдыг тараахдаа алдаа гаргасан байж болзошгүй юм гээд ДХЯ-нд гэм буруутнуудад шийтгэхийг даалгасан. Тэр мэдэгдэхдээ, эрх баригчид Гези цэцэрлэгт хүрээлэнд түүхийн цэргийн хуаранг дахин сэргээх төлөвлөлтөөсөө татгалзахгүй гэжээ.