Иран улсын ерөнхийлөгчийн албан тушаалдд нэр дэвшэгчид урьд шөнө үндэсний телевизээр анхны санал шүүмлэл явуулсан тухай Интерфакс агентлаг мэдээллээ. Найман нэр дэвшэгч дөрвөн цагийн турш эдийн засгийн асуудлыг хэлэлцэв. Иран улс нефтийн орлогоос хамаарагдах явдлыг багасгаж, нефтийн худалдааг бууруулж, нефтийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааг нэмэгдүүлэх ёстой гэж тэд санал нэгтэй үзсэн байна. 2009 онд Иранд ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшэгчдийн санал шүүмжлэл анх удаа телевизээр явуулсан билээ. Энэ удаад нэр дэвшэгчид 6-р сарын 4, 7-нд санал шүүмжлэл явуулж, соёл улс төрийн асуудлуудыг хэлэлцэнэ. Иран улсын ерөнхийлөгчийн сонгууль 6-р сарын 14-нд явуулахаар товлов.