5-р сарын 28-нд Хятадад гараа авсан «Бээжин-Парис» эртний загварын авто уралдаанд оролцож байгаа оросын төлөөлөгчид «Москвич-412» машинаараа Монгол улсын нийслэл Улаанбаатарт хүрч, машинаа анх засварлаж байна. Багийн жолоодох мэргэжилтэн Евгений Смирновын хэлснээр монголын бартаат зам уралдаанд оролцогчдын давах сорилт болсон юм.

Энэ онд оросын баг «Бээжин-Парис» эртний загварын авто уралдаанд анх оролцож байна. Алтай хязгаарын эртний загварын машин сонирхогчид 1979 оны үйлдвэрлэлийн «Москвич-412» машин жолоодож, улс орноо төлөөлж байна.

Дэлхийн 26 орны 96 баг 5-р сарын 28-нд Бээжингээс хөдлөв. Тэд 33 өдрийн дотор Парист хүрэх ёстой. Оросын баг «хоёр литр хүртэлх хөдөлгүүр бүхий сонгодог машины» бүлэгт багтаж уралдаанд оролцож байна. «Порше»,«Пежо», «Рено», «Вольво», «Фольксваген», «Ситроен», «Морис Оксфорд» зэрэг загварын тус бүр 1942 оноос хойш үйлдвэрлэгдсэн машинууд «Москвич»-той өрсөлдөж байна. «Бээжин-Парис» авто уралдаанд оролцогчид Орос улсын нутаг дэвсгэрээр бас явах юм. Тэд Монгол улсаас Алтайд хүрээд Новосибирск руу зүглэж, хожим Омск, Тюмень, Самарад хүрээд Украйн руу явах юм.

1907 онд «Парис-Бээжин» авто уралдааныг анх удаа зохион байгуулжээ. Сүүлчийн уралдаан 2010 онд болсон билээ. 1907 онд угсран үйлдвэрлэсэн «Итали-40» мөн уралдаанд оролцсон хамгийн эртний машин билээ. Энэ арга хэмжээний гол зорилго авто спорт болон эрүүл мэнд аж төрөх ёсыг сурталчлахад оршино. Их Британийн Авто уралдааны холбооноос энэ удаагийн уралдааныг зохион байгуулсан байна.