Академич Александр Асеев Оросын ШУА-ийн Сибирийн салбарын удирдагчаар улиран сонгогдов. Асеев 2013-2018 онд Оросын ШУА-ийн Сибирийн салбарыг хөгжүүлэх хөтөлбөрийг өргөн танилцуулав. Тулгуур судалгаа, технологийн шинэ боловсруулалт, Сибирийн салбарыг өргөжүүлэх төлөв, ШУ-ны томоохон объектуудын ашиглалт хөтөлбөрт гол байр эзлэжээ. Академич Асеев 2008 оноос хойш Оросын ШУА-ийн Сибирийн салбарыг удирдаж ирсэн юм.

Одоогоос гурван өдрийн өмнө Оросын ШУА-ийн ерөнхийлөгчээр сонгогдсон Владимир Фортов сибирийн эрдэмтдэд хандан хэлэхдээ «Миний бие сибирийн эрдэмтэдтэй аль хэдийнэ хамт ажиллаж, нийтийн туршилтад оролцож эхлэсэн. Эндээс шинэ санал, шинэ хандлагыг санаачилж байна. Та бүхэн нэн чухал зүйлийг тэр даруй мэдэрч, урагш ахиж байна. Эдүгээ манай ажлын зохион байгуулалтад шинэ хандлага, шинэ үзэл санаа шаардагдаж байна. Шинэчлэл ШУА-ийн хувьд хамгийн гол зүйл болсон» гэжээ.

1957 онд үндэслэн байгуулсан Оросын ШУА-ийн Сибирийн салбар Новосибирск, Томск, Красноярск, Эрхүү, Якут, Улан Үд, Кемерово, Тюмень, Омск хотуудын эрдэм шинжилгээний төвүүдээс бүрэлдэж байна. Түүнээс гадна тусгай чиглэлийн хүрээлэнгүүд нь Барнаул, Бийск, Чит, Кызыл хотуудад ажиллаж байна.