АНУ Япон,БНХАУ-ын хооронд нутаг дэвсгэрийн хурц маргаан үүсгэсэн Зүүн Хятадын тэнгисийн Сенкаку (Даоюйдао) арлуудыг тойрон төлөвшсөн тухайн байдлыг (статус-кво) хүчээр өөрчлөхийг эрс эсэргүүцэж байна гэж өнөөдөр АНУ-ын БХ-ын сайд Чак Хейгел Сингапурт «Шангри-ла яриа хэлэлцээ» гэгчийн хүрээнд Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын цэргийн тусгай газруудын тэргүүн нарын уулзалт дээр мэдэгдэв. Үүний хамт Вашингтон бүх сэдвээр БНХАУ-тай оновчтой яриа хэлэлцээг цаашид үргэлжлүүлэхийг тэрээр тэмдэглэжээ. «Хятад улстай нааштай оновчтой харилцааг төлөвшүүлэх нь Азийн бүс нутгийн талаархи америкийн шинэ бодлогын салшгүй нэг хэсэг юм» гэж АНУ-ын БХ-ын сайд мэдэгдсэн байна.