Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Жак Рогге Санкт-Петербургад ажиллаж дуссан Гүйцэтгэх хорооны хуралдааны үр дүнд сэтгэл ханамжтай байна. Тэрээр төгсөлийн хэвлэлийн бага хурал дээр энэ тухай мэдэгджээ.

Шорт-цэс гэгчэд багтсан спортын найман төрлийг танилцуулж хэлэлцэх нь Гүйцэтгэх хорооны хуралдааны гол сэдэв болов. Спортын бөхийн барилдаан, бейсбол, софтбол, сквош зэрэг төрлийг 2020 оны Олимпийн хөтөлбөрт багтаахын төлөө тэмцсээр байна. Түүнчлэн 2020 онд зуны Олимпийг хүлээж авах эрх эдлэхийн төлөө тэмцэж байгаа гурван хотын мэдүүлэгүүдийг танилцуулав.

Ямар ч байсан  ганц хот, спортын ганц төрөл тэргүүлж мэднэ. Бейсбол, сквош зэрэг спортын төрлийг бодоход эрт дээр үеэс олимпийн баялаг түүхтэй бөхийн барилдаан илүү их боломжтой байхад Мадрид, Токио, Стамбул гурван хотын боломж бараг адилхан байна.

Бөхийн барилдаан анхан шатны санал хураалтын дүнгээр түрүүлсэн боловч бүрэн төгс ялах яагаа ч үгүй гэж Оросын Үндэсний олимпийн хорооны хүндэт ерөнхийлөгч, Олон улсын олимпийн хорооны гишүүн Виталий Смирнов үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Ямар ч улсын эрхэмлэж узсэн спортын төрөл орчин цагийн олимпийн хөтөлбөрийн шаардлагад нийцэх ёстой. Шорт-цэс гэгчэд багтсан спортын төрөлүүд итгэлтэй тэргүүлсэн явдал тодорхой хэтийн төлөвийг нээж өгч байна. Эдгээр спортын холбоонууд буурьтай дүгнэлт хийснийг Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч тэмдэглэсэн» гэв.

Энэ оны 9-р сард Буэнос-Айрест Олон улсын олимпийн хорооны чуулганаас 2020 оны Олимпийн хөтөлбөрт багтах спортын 28 төрлийг бүрэн төгс сонгож авч, Олимпийн наадам чухам хаана явагдахыг тогтоох юм. Түүнээс гадна Буэнос-Айрест Олон улсын олимпийн чуулганаар тус хорооны шинэ ерөнхийлөгчийг сонгоно.