Манай өнөөдрийн хөгжмийн хөтөлбөрийн баатар бол рок-н-роллын олон жанр-шансон, уянгын болон цэргийн дуунуудын гарамгай мастер юм. Оросын шоу-бизнест тэр өөрийн өвөрмөц төрх, дэгжин хувцаслалтаараа сондгой юм. Энэ бол Гариг Сукачёв. Одоо тэр “Тийм хязгаар нутаг байдгийг би мэднэ” дуугаараа ая барина. (Дуу)

Игорь Сукачёв нь нийтэд Гарик Сукачёв нэрээр алдаршсан. Тэр 1959 онд Москвагийн орчимд төрсөн.Зөвлөлтийн эгэл жирийн нэгэн залуу сургуульдаа явж ирснийхээ дараа гэртээ зургаан утастай банзан гитар цохиж, өөрөө бие даан аккордууд сурчээ. Тэрбээр төмөр замын техникум төгсч, төмөр замын нэгэн өртөөний төслийг хийхэд оролцож байжээ.

Түүнээс хойш нэг их удсангүй мэргэжлээ солихоор шийджээ. Тэр Липецкын Соёлын дунд сургуульд элсэн орж, ардын театрын найруулагчийн диплом гардан авчээ. Суралцаж байхдаа тэр одоогийн нэртэй “Бригада С” рок группыг байгуулжээ.

Эл хамтлагтай хамтарч Сукачёв нилээд хэдэн цомгийг амжилттай гаргасан. Тэр томоохон рок-наадмууд дээр амжилттай тоглосон. 80-аад оны эцсээр Америкт аялан тоглолтоор явсан байна. 1992 онд нэртэй рок-групп тарсан.

Одоо бүгдээрээ Гарик Сукачёв “Бригада С” хамтлагтай дуулсан “Замын дууг”хамтдаа сонсоцгоё.(Дуу)

Гарик Сукачёв шиг хүний тухай хүмүүс ярихдаа “Уран бүтээлийн олон талтай хувь хүн “ гэдэг. 1994 онд тэр рок-тайзнаа өөрийн шинэ хамтлагийг анх гаргасан.Тэр бол “Неприкасаемые” /”Огт хүрээгүй”/ хамтлаг юм. Тэр үед тэр хөгжмийн гоцлол тоглолтууд хийж, кинонд тоглож байсан. Тэрээр өөрийн авъяас билгийг театрын тайзнаа ч сорьж байсан. Дараа нь найруулагчаар ажиллах болсон. Гэхдээ өргөн олон бол түүнийг нэртэй дуучных нь хувьд илүү мэдэх юм.

Бид энэ удаагийнхаа хөгжмийн хөтөлбөрийг Гарик Сукачёв Владимир Высоцкийн “Кони привередливые”/”Догшин морьд ”/дуугаар өндөрлөж байна. (Дуу)