Японы засгийн газар Африк тивийн орнуудад туслах өргөн кампанит ажиллагаа явуулж, таван жилийн дотор 14 тэрбум доллар оруулах төлөвлөгөөтэй байна гэж өнөөдөр Франс Пресс агентлаг Ерөнхий сайд Сизо Абэгийн мэдэгдлээс иш татан уламжлан мэдээллээ. Японы засгийн газрын тэргүүн таван жилд нэг удаа Токиод зарлан хуралдуулдаг Африкийн хөгжлийн асуудлаархи бага хурлыг нээж үг хэлжээ. Япон улсаас төрийн ба хувийн нийт 32 тэрбум доллар африкийн орнуудад оруулна гэж тэрээр нэмж хэлсэн байна. Японы пүүсүүд африкийн хөгжиж байгаа зах зээлд байр сууриа бэхжүүлж, түүхий эдийн баазыг боловсруулах хэлэлцээр байгуулахыг сонирхож байна. Тус улс илүү идэвхтэй бодлого явуулж байгаа Хятад улстай энэ чиглээлээр арга буюу өрсөлдөж байна. Хятад ба африкийн орнуудын хоорондын бараа эргэлт японыхоос 5 дахин, шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 8 дахин илүү их байна.