АНУ ираны засгийн газрын эрх мэдэлд байгаа буюу түүнтэй холбоотой хэдэн компанийн эсрэг хориг тогтоосон тухай америкийн сангийн яам мэдээлэв. Оросын тусламжтайгаар АЦС барьсан Бушерын дөрвөн үйлдвэр тэдгээрийн дотор байна. Мөн ираны нефть химийн бас 9 компанийн талаар хориглох арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

Эдгээр нь ираны засгийн газрын хяналтад байгаа Mobin Petrochemical, Bandar Imam Petrochemical, Jam Petrochemical, Pars Petrochemical зэрэг компани билээ.

Ираны нефть химийн аж үйлдвэрийн орлого нефтийн худалдаатай тэнцэж байна. АНУ-аас нефтийн худалдаанд ч хориг ногдуулжээ.