ОХУ-ын Онцгой байдлын яам болон Умард Атлантын эвсэл онц байдлаас сэргийлэн сэрэмжлэх, хор уршгий нь арилгах салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжөөлэх тухай оросын тусгай газрын төлөөлөгч Ирина Россиус мэдээллээ.

Баасан гаригт Брюссельд ОХУ-ын Онц байдлын яамны тэргүүн Владимир Пучков, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын тэргүүн орлогч Александр Вершбоу нар уулзсан. Уулзалтын дүнгээр протоколд гарын үсэг зурсан гэж тэрээр өгүүлэв.

«Энэ нь түүхэн үйл явдал юм. Учир нь Онцгой байдлын яам болон НАТО-гийн хооронд харилцан ажиллагааг хөгжүүлэх сүүлчийн албан ёсны баримт бичигт 17 жилийн тэртээ 1996 оны 3-р сарын 20-нд гарын үсэг зурсан» гэж Россиус тэмдэглэжээ.

Түүний хэлснээр талууд байгалийн өргөн хүрээтй эрс хувиралын хариуд арга хэмжээ авах асуудал болон онц байдлаас сэргийлэн сэрэмжлэх, хор уршгий нь арилгах үйл ажиллагааны гол гол чиглэлийг авч үзэж хэлэлцсэн байна.

Түүнээс гадна талууд онц байдлыг сэргийлэн сэрэмжлэх асуудлыг шийдвэрлэхээр нисэгчгүй нисдэг аппарат хэрэглэх талаар нөөцлөсөн туршлага солилцохыг сонирхож байгаагаа илэрхийлэв.

Өчигдөр оросын төлөөлөгчид сүйрлийн хариуд авах арга хэмжээг уялдуулан зохицуулах Евроатлантын төвд хүрэлцэн очлоо.