Туркийн Стамбул хотын төвд жагсагчид цагдаа нартай мөргөлдсөөр байгаагийн уршгаар 100 гаруй хүн шархдаж бэртсэн тухай өнөөдөр британийн Би-Би-Си телевиз радиогийн корпораци мэдээллээ. Цагдаагийн хүчин ус шуршиж, нулимс асгаруулах хий хэрэглэж, жагсагчдыг Таксим талбайгаас шахан зайлуулахыг оролдож байна. Баасан гаригийн өглөө орон нутгийн цэцэрлэгт хүрээлэнгийн оронд худалдааны шинэ төвийг байгуулах төлөвлөгөөг эсэргүүцэгчдийг тараахыг цагдаа нар оролдсноос хойш эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн өрнөв. Жагсаал Анкара ба өөр хотыг хамрав. Хүмүүс цагдаагийн ба аюулгүй байдлын албаны хатуу арга хэмжээг эсэргүүцэж байна гэж Би-Би-Си тэмдэглэжээ.