Америкийн Оклахома муж улс хар салхинд ахин нэрвэгдсний уршгаар наанадаж таван хүн амь насаа алдсан тухай британийн Би-Би-Си телевиз радиогийн корпораци мэдээлэв. Цагдаагийн газраас мэдээлснээр эх хүүхэд хоёр хэлмэгдэгсдийн дотор байна. Үүний өмнө АНУ-ын цаг уурын судлалын алба муж улсын хэдэн районд хар салхины аюул тулгарсныг дохиолсон билээ. Муж улсын зарим нутаг усанд авахуулж, орон сууцны 60 гаруй байшингийн цахилгаан хангамж тасалдав. Өнгөрсөн долоо хоногт Оклахома-Ситийн дүүрэг хүчитэй хар салхинд удаа дараа нэрвэгдсний улмаас 24 хүн амь насаа алдсан билээ.