Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг Орос орон даяар тэмдэглэж байна. Москвад баярын 300 гаруй арга хэмжээг зохиож явуулна. Өнөөдөр нийслэлийн төв Хувьсгалын талбайд 1 метр 20 см өндөр том мөсөн саванд зайрмаг хийж,бүгдийг дайлана. Сокольники цэцэрлэгт хүрээлэнд хүүхэд асрах газрын 6 мянган хүүхдэд зайрмаг түгээх тухай ИТАР-ТАСС агентлаг мэдээллээ.

Баярын олон арга хэмжээ Горькийн нэрэмжит, соёл,амралтын төв цэцэрлэгт хүрээлэнд болно. Тухайлбал хүүхдүүд хотол бялуу(торт) бие биендээ шидэж, хийлсэн тоглоомын дээр үсэрч  шавар дээр өнхөрөнө. Энэ баярын өдөр хүүхдүүд өнгө өнгийн хуванцар бөмбөглөг бүхий цөөрөмд усанд сэлж, тоглон цэнгэлдэнэ.

1949 оны 11-р сард Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тусгай чуулганаас зуны анхны өдөр Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тэмдэглэх шийдвэр гаргасан билээ. НҮБ энэ санаачилгыг дэмжиж, хүүхдийн амь нас, эрүүл мэнд, эрхийг хамгаалах явдлыг үйл ажиллагааныхаа гол чиглэлийн нэг болгов. Энэ баяр ногоон дэвсгэрт эргэлдэх өнгө өнгийн дүрс бүхий тугтай.