Томоохон жижиг гариг манай гаригийн гадрагаас 5,8 сая км зайтай нисч өнгөрнө. Энэ нь дэлхийгээс Сар хүртэлх зайнаас 15 дахин илүү байна. Тэнгэрийн биет 6-р сарын 1-нд москвагийн цагаар 01:00 цаг орчимд дэлхийд ойртох боловч мөргөлдөх аюул үгүй.

Орчин цагийн мэдээ баримтуудаас харахад ийм том сансрын биет 4 сая жилд нэг удаа дэлхийтэй мөргөлдөнө гэж өнөөдөр Белфастэд Одон орны судлалын төвийн ажилтан Алан Фицзиммонс мэдэгдлээ.

« Энэ нь ажиглаж ирсэн үед сансрын орон зайд жижиг гариг нисэх хамгийн сайхан узвэр болно» гэж НАСА агентлагийн мэргэжилтнүүд тэмдэглэв. Гэвч түүнийг дуран авайн тусламжтайгаар л үзэж болно. 1998 QЕ2 гэдэг албан ёсны нэртэй жижиг гариг 2,7 км урт зууван хэлбэртэй. 600 метр тойрог замаар эргэж байгаа жижиг биет нь мөн жижиг гаригийн онцлог болсон юм.