Орос улс өрсөлдөх чадвартай эдийн засагтай улс орнуудын чансааны жагсаалтанд шууд зургаан байраар дээшлэв. Швейцарын IMD бизнес-сургуулиас явуулсан судалгааны дүн ийм гарчээ. Энэхүү өсөлт нь эерэг хандлагууд ажиглагдаж байгаа  төдийгүй цаашид үүнийг дэмжих шаардлага байгааг өгүүлж байна гэж шинжээчид тэмдэглэж байна.

IMD – чансаа дөрвөн бүлгийн үзүүлэлтийг багтаадаг. Үүнд: эдийн засгийн байдал, дэд бүтцийн чанар, төрийн зохицуулалт болон бизнесийн үр ашиг байна. Нэг жилийн өмнө, гурван жилийн өмнөхтэй адил алдартай гурвал байсан. Энэ бол АНУ, Швейцар, Гонконг улсууд юм. Хамгийн сүүлийн байранд Венесуэл орсон. Орос улс Итали, Испани болон өөрийн БРИКС-ийн түнш Бразилийн өмнө оржээ.

Орос улс одоогийн байр сууринд муугүй макроэдийн засгийн үзүүлэлтүүдийн ачаар хүрсэн /үүнд мөнгөний үнэ ханшний бууралт, валютны тогтвортой бодлого/ төрийн санхүүгийн тогтвортой байдал болон ажилгүйдлийн бууралт зэрэг оржээ. Түүнчлэн боловсролын түвшин болон мэргэжилтэй боловсон хүчний түвшин нөлөөтэй. Энэ сэдвээр ФБК компаний стратегийн судалгааны удирдах газрын захирал Игорь Николаев үргэлжлүүлэн ярихдаа

«Орос улсад ажилгүйдэл 5,5 хувьтай байна. Энэ бол чансаанд оролцогч орнуудын дундаж үзүүлэлтээс доогуур юм. Ингэхдээ хөдөлмөрийн насны залуучуудын ажилгүйдэл 30-53 хүртэл хувь хэлбэлзэж байгаа Испани, Итали, Португалийг ярихын ч хэрэггүй» гэлээ.

Хамгийн ирээдүйтэй эдийн засагтай орнуудын жагсаалтанд Хятад 21-р байранд оржээ. Түүнчлэн Малайз болон Тайланд байна. Эдийн засгийн өрсөлдөх чанараа сайжруулах боломжууд нь БРИКС-ийн орнуудад байгаа аж. Орос улсын хувьд гэвэл, ихэнх шинжээчид оросын эрх баригчдын явуулж байгаа эдийн засгийн бодлого нь бий болсон эерэг хандлагыг хадгалж чадна гэдэгт санал нэгтэй байна.