Киргизид мөргөлдөөний уршгаар 55 хүн бэртсэн тухай тус улсын эрүүл мэндийн яам мэдээлэв.Эмнэлгийн ажилтнууд Иссык-Куль мужийн Жеты-Огузский районд «Кумтор» алтны орд газрыг тойрон болсон хэрэг явдлын үеэр бэртсэн 55 хүнд тусламж узуулэв. Мөргөлдөөнд нэрвэгдсэн 55 хүний 13 нь хууль сахиулах байгууллагуудын ажилтнууд юм. «Кумтор» алтны орд газрыг гадаадын хөрөнгө оруулагчид эзэмших тухай хэлэлцээрийг хүчингүй болгох талынханы эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн Жеты-Огузский районд дөрвөн өдөр үргэлжилж, өнөөдөр эмх замбараагүй байдалд оров. Ерөнхийлөгчийн зарлигаар тус районд онцгой байдал, хөл хорих цаг тогтоов.