Үүний өмнө Үндэсний батлан хамгаалах зөвлөлийн баталсан эрх баригч Либерал-ардчилсан намаас өргөн барьсан зэвсэгт хүчний томоохон төсөл нь шинжээчдэд Японыг хөрш орнуудтайгаа дайн хийхэд бэлтгэж байна уу гэх болгоомжлол төрүүлээд байгаа аж. Тэгвэл үүнд Япон улс дахь ОХУ-ын Элчин сайд асан, Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн профессор Александр Панов эргэлзэж байна.

Япон улс хөрш зэргэлдээ орнууддаа цохилт өгөхийн тулд, Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах ёстой гэдгийг Панов сануулав. Тэгвэл үүнийг хийхэд харин ч бэрх аж. Ингэхдээ Токиогийн бүрэн чадавхитай армитай болох гэсэн эрмэлзлийг тэр “мэдээжийн бөгөөд тайлбарлахад хялбар зүйл” гэж нэрлэжээ.

«Бүс нутгийн хурцадмал байдал улам өсч байна. Үүнд Япон дангаар оролцож байгаа юм биш. Япон улс янз бүрийн өдөөн хатгалгуудад, тухайлбал, Умард Солонгосын дэглэмийн хэвийн бус байдал болон Хятадын цэргийн хүчин чадавхи өсөн нэмэгдэж буйд мэдрэмжтэй хандаж байна. Япон улс АНУ амлалтаа үл тоомсорлон тэдний зохих журмын дагуу хамгаалахгүй байх гэж болгоомжлохдоо, өөрийн батлан хамгаалах боломжуудаа нэмэгдүүлэхийг эрмэлзэж байна» гэж Александр Панов үзэж байна.

АНД-н бүс нутагт олон улсын харилцааны хүчний тэнцвэрийн өөрчлөн байгуулалтын процесс явагдаж байна гэж тэмдэглэжээ. Хятадын дэвжилт, Японы сул дорой байдал; Америк АНД-н бүс нутагт эргэж ирсэн энэ бүхэн бүс нутагт байдлыг өөрчилсөн. Энэ бүс нутгийн байдал илүү хөдөлгөөнтэй бөгөөд одоогоор нилээд хямралтай хөгжиж байна.

Ийм нөхцөлүүдэд нилээд хэдэн улс орнууд өөрийн зэвсэгт хүчнийг, ялангуяа, тэнгисийн хүчнүүдээ зузаатгах ажилдаа ороод байна. Өнгөрсөн оны 11-р сард хуралдсан Хятадын коммунист намын 18-р их хурал дээр Хятад улсын зэвсэгт хүчин орон нутгийн дайнуудад ялалт байгуулахад бэлэн байх ёстой гэж зарласан. Энэтхэг улс мөн адил зэвсгийн зузаатгал хийж байна.

Тэд Адаманы арлууд дээр цөмийн шумбагч онгоцнууд болон онгоц тээгч хөлөг онгоцнуудыг хүлээж авах боломжтой супер бааз барьж байна. Бүс нутагт зэвсгээр хөөцөлдөж эхлээд байна. Үүнтэй зэрэгцэн үндсэрхэг үзэл өсөн нэмэгдэж байна. Учир иймээс дан ганц япончуудыг шүүмжлэх нь үр ашиггүй юм. Бүс нутгийн илүү түгшүүртэй байдалтай байгаа газруудад илүү цогц судалгаа шаардагдаж байна гэж оросын шинжээч тэмдэглээд

«Юуны өмнө Солонгосоос эхлэх хэрэгтэй юм. Энэ бол хамгийн аюултай асуудал. Шинэ саналуудыг гаргах хэрэгтэй байна. Учир нь “зургаан талт хэлэлцээр” аль эрт амьгүй болсон гэж Александр Панов ярьж байна. Эвлэрлийн системийг энхийнээр солих боломжтой цогц, холын хараатай бодлого шаардагдаж байна. Одоогийн байдлаар Умард Солонгос санал санаачилгуудыг гаргаж байна. Харин Өмнөд Солонгос үүнийг няцааж байна. Гэхдээ өмнөдүүд өөрсдөө умардууд солонгосыг татгалзахад хэцүү тийм саналуудыг гаргах ёстой» гэлээ.

Панов нь Солонгосын хойгийн асуудалтай холбогдуулан НҮБ-ын АЗ-ийн бүх гишүүд, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга болон ажиглагчдыг оролцуулан: энхийн гэрээ байгуулах, хоёр солонгосын хооронд дипломат харилцаа тогтоох, итгэлцлийн арга хэмжээнүүд, цөмийн зэвсгийг хорогдуулах болон Солонгосын хойгт цөм зэвсэггүй статусыг олгох зэрэг асуудлаар олон улсын бага хурал зохион явуулах нь зүйд нийцнэ гэж үзэж байна. Тэр цагт умардууд ёстой ойлгох болно. Олон улсын бага хурлын хүрээнд Пхеньяны хүсээд байгаа БНАСАУ болон Өмнөд Солонгосын хооронд хоёр талын яриа хэлэлцээрийг хангаж болох юм.