Испани, Японы нийслэл Мадрид, Токио хоёр болон туркийн Стамбул 2020 онд Олимпийн наадмыг зохион явуулахад бэлэн байна. Санкт-Петербургад Олон улсын олимпийн хорооны Гүйцэтгэх хорооны хуралдаан дээр эдгээр хотыг танилцуулав.

Эдүгээ дээрх гурван хот 2020 оны Олимпийн наадмыг зохион явуулах эрх эдлэхийн төлөө тэмцээнд тэргүүлэх бараг адилхан боломжтой байна. Гурвуулаа том хотууд юм. Автомашины замын бөглөрөл хотуудад гардаг. Энэ нь нийтийн асуудал билээ. Харин эдгээр гурван хот нааштай ч зохисгүй ч талтай байна.

Испанийн эдийн засгийн хүнд түвэгтэй байдал Мадридын дутагдалтай тал юм. Гэвч тус улс спортын арвин уламжлал болон спортын олон төрлийн өргөн цар хүрээтэй тэмцээнийг зохион явуулах их туршлагатай. Токио илүү их туршлагатай байна. Олимпийн наадам ч дэлхийн аврага шалгаруулах тэмцээнүүд ч тус хотод явагдсан.

Япон улс түүхэн ахар богино хугацаанд Олимпийг 4 дэх удаагаа зохион явуулахыг горилов. Бүр ХХ1 зуунд Ази Номхон далайн бүс нутагт Сидней, Бээжинд хоёр Олимпийн наадам болж, 2018 оны өвлийн Олимп Солонгост болохыг мартаж болохгүй. Энэ нь Токиогийн мэдүүлгийн эмзэг тал юм. Япон бүх тэмцээнийг дээд зэргээр зохион байгуулж ирсэн нь давуу тал мөн.

Стамбулын тухайд гэвэл зохион байгуулалттай холбоотой асуудлууд тулгарав. Урьд өмнө Олимпийн наадам лалын шашинт улсад явагдаагүй нь туркийн хотын мэдүүлгийн хүчитэй тал боллоо.

Орос улсын байр суурийн тухайд гэвэл Гүйцэтгэх хорооны энэ удаагийн хуралдаан дээр юуны түрүүнд бөхийн барилдааныг Олимпийн хаталбарт хэвээр щлдээх асуудал манай спортын удирдагчдын сэтгэлийг түгшүүлэв. 2020 оны Олимпийг чухам хаана зохион явуулах нь зарчмын хувьд чухал биш. ОХУ-ын Олимпийн хорооны ерөнхийлөгч Александр Жуков хэлэхдээ

«Стамбул, Токио, Мадрид зэрэг гурван хот Олимпийн наадмыг маш сайн зохион явуулж чадна. Миний бие энэ талаар огт эргэлзэхгүй байна. Олон улсын олимпийн хорооны гишүүд л сонголт хийнэ. Хэн нэгний урьтлал сонголт хийхэд нөлөөлнө. Эдгээр гурван хотын мэдүүлэг болон өөрсдийгөө танилцуулах арга хэмжээ сайн байна» гэв.

Олон улсын олимпийн хороонд суугаа ОХУ-ын гурван төлөөлөгчийн нэг Оросын Олимпийн хорооны ерөнхийлөгч асан Виталий Смирновын хэлснээр гурван хотоос аль нэгий нь сонгохын өмнө мэдүүллэгүүдий нь нарийн судлах хэрэгтэй.

«Энэ нь маш хүнд үйл хэрэг юм. 1-рт 7-р сард Олимпийн хорооны хаалттай чуулган дээр танилцуулах гурван арга хэмжээ явагдана. Бид хоёр өдөр дан тэдгээрийн тайланг сонсоно. Юм бүхэнд анхааралтай хандаж судлана. Дээрх гурван хот Олимпийн наадмыг хүлээн авах боломжтой байгаа нь дамжиггүй» гэж Виталий Смирнов хэллээ.

Энэ оны 9-р сард Буэнос-Айрест Олон улсын олимпийн хорооны ээлжит чуулганаас 2020 оны Олимпийг чухам хаана зохион явуулах асуудлаар бүрэн төгс шийдвэр гаргах юм.