Оросын хүүхэд багачууд Интернетын нийгмийн сүлжээнүүдийг дэлхийд хамгийн их сонирхож байна. “Касперскийн лаборатор”-ын явуулсан судалгаанд дэлхийн аль ч оронд жижиг хүүхдүүд оросын хүүхдүүд шиг олон цагийг Интернетийн нөөцүүдэд өнгөрүүлдэггүй байна.

Компаний мэдээлснээр, Оросын хүүхдүүдийн 59,6 хувь нь нийгмийн сүлжээнүүдэд суудаг байхад, энэ нь дэлхийн дахинд тэдний үе тэнгийхний дунджаар 20-25 хувийг эзлэж байна. Өсвөрийн интернет хэрэглэгчдийн сонголтын чансааны хоердугаар байранд Интернет дэлгүүрүүд /9,1%/, үүний дараа эротик сайтууд /8,9 %/, веб-шуудан /5,7%/, тоглоом болон чатууд /3,1 %/эзлэж байна.

Статистикийн мэдээнээс үзвэл, өдөрт 700 орчим мянган хүүхдүүд эротик сайтуудад орж сонирхдог байна. Ингэхдээ нийгмийн сүлжээнүүдийн бяцхан хэрэглэгчид  нэг өдөрт 1,4 сая удаа ордог байна.

Судалгаанд  дурдснаар, оросын хүүхдүүдийн амьдралд орчин үеийн гар утасны өндөр технологи гүн нэвтрээд байна. Оросын нэг гэр бүлд дунджаар 3,6 Интернет төхөөрөмж ноогдож байна. “Тэр бүр эцэг, эхчүүд өөрсдийн хүүхдүүдийг Интернетэд хянах боломжгүй байдаг.

Гэхдээ судалгааны дүнгээс харахад, ихэнх хүүхдүүдэд энэ нь огт хэрэггүй юм гэж шинжээч хэлжээ. Өнөөдөр эх, эцгүүдийн дөнгөж гуравны нэг нь л хүүхдүүдээ Интернетэд юу хийдэгт сэтгэл түгшиж байна.”