Энэ амралтын өдрүүдэд Сингапурын амралт сувиллын Сентос аралд болох «Шангри-ла яриа хэлэлцээ» гэгчийн хүрээнд БХ-ын сайд буюу дэд сайд нарын хэмжээнд хоёр талын уулзалт хийх тухай Япон улсын саналыг хятадын тал няцаав. Ази Номхон далайн бүс нутгийн цэргийн тусгай газрын тэргүүн нар мөн чуулга уулзалтад оролцоно. Өнөөдөр японы засгийн газрын эх сурвалжаас мэдээлснээр Сингапурын зөвлөлгөөнд оролцох төлөөлөгчид маань зав муутай байна гэж хятадын талаас хоёр талын уулзалт хийх тухай саналд хариулжээ. Байдлаас харахад энэ нь Зүүн Хятадын тэнгисийн Сенкаку (Дяоюйдао)  арлуудын талаар маргаан үүссэнтэй холбогдон хоёр талын харилцаа хүйтэрсэнтэй холбоотой юм.