Орос улсаас С-300 зенит-пуужингийн системийг одоохондоо Сири улсад нийлүүлээгүй гэж өнөөдөр «Ведомости» сонинд батлан хамгаалах аж үйлдвэрийн төлөөлөгчийн мэдээллээс иш татан бичжээ.

Төлөөлөгчийн хэлснээр энэ онд С-300 системийг Сири улсад нийлүүлэх эсэх нь тодорхой биш байна.1тэрбум орчим долларын өртөг бүхий дөрвөн С-300ПМУ-2 системийг Сири улсад нийлүүлэх хэлэлцээр 2010 онд байгуулсан байхад тус улсад иргэний дайн 2011 онд эхлэснийг сонинд дурдав.

«Ведомости» сонинд ярилцлага өгсөн этгээдийн үнэлснээр өнөөгийн нөхцөлд эдгээр цогцолбор НАТО буюу Израиль Сири улсыг агаараас бөмбөгдөх шийдвэр гаргавал бөмбөгдөлтөөс сэрэмжлэх боломж сирийн засгийн газарт олгохгүй.

Харин өчигдөр ливаны «Аль-Ахбар» сонинд Сири улсын Ерөнхийлөгч Башар Асадын «Аль-Манар» телевизийн сувагт өгсөн ярилцлагаас иш татан энэ тухай мэдээлжээ. Орос улстай байгуулсан янз янзын төрлийн зэвсэг нийлүүлэх тухай бүх хэлэлцээрийг хэрэгжүүлэхийг Ерөнхийлөгч мэдэгдэв.

Зарим хэлэлцээрийг хэрэгжүүлээд байна гэж тэрээр тэмдэглэв. «Сири улс оросын анхны хэсэг С-300 зенит-пуужингийн систем аваад байна гэж ХМХ Асадын хэлснийг үндэслэн уламжласан билээ.

Гэвч Ерөнхийлөгчийн ярилцлагад энэ тухай өгүүлээгүй байна. Дамаск сирийн асуудлаар олон улсын бага хурлыг зарлан хуралдуулах санаачилгыг дэмжиж, түүнд оролцох гэж байна гэж Асад мэдэгджээ. Сөрөг хүчинтэй хэлэлцээ хийхэд бэлэн байна. Бага хурлын дүнгээр гаргах ямар ч шийдвэрээр бүх ард түмний санал хураана гэж тэрээр мэдэгджээ.

Өөрийг нь огцоруулах тухай сөрөг хүчний шаардлага Үндсэн хуульд нийцэхгүй байна гэж Асад мэдэгдлээ. Израилийн хожмын түрэмгийллийн хариуд зохих арга хэмжээ авна гэж Сири улсын Ерөнхийлөгч Башар Асад мэдэгджээ.