Ангараг гаригт жолоодлоготой нислэгийг сансрын хөлгийн одоогийн техникийн хангамжийн тусламжтай хийхэд сансрын цацрагийн өндөр түвшин хүний биед маш аюултай үхэлд хүргэж мэднэ. Ийм дүгнэлтийг Пасадин дахь /Калифорни муж/ НАСА-гийн реактив хөдөлгөөний лабораторийн мэргэжилтэнүүд пүрэв гаригт мэдэгдлээ. Эрдэмтэд ангараг дээр явагч “Кьюриосити” хөлгийг Улаан гариг руу нисэх үед RAD төхөөрөмжийн авсан цацрагийн түвшингийн хэмжүүрүүдэд тулгуурлжээ.

Сансрын нисгэгчид энэ гариг руу нисэх замдаа маш их цацрагийн тун авсны улмаас хавдрын өвчнөөр өвдөж, нас барах аюултай аж.Мэргэжилтэнүүдийн үзэж байгаагаар, Ангараг гаригт хүрэх замд хэт их цацрагаас зайлсхийх арга бол нислэгийн замыг хэдэн долоо хоногоор багасгах явдал юм. Гэхдээ ийм төрлийн хүчтэй пуужингийн хөдөлгүүр одоогоор гарч ирээгүй байна.