Өнөөдөр Олон улсын тамхигүй өдрийг тэмдэглэж байна. Энэ удаагийн тэмдэглэлт өдөр нь Орос улсад 6-р сарын 1-ээс “Тамхины эсрэг хууль” хэрэгжиж эхлэхийн өмнө явагдаж байна. Тус улсад насанд хүрсэн хүн амын гуравны нэг нь тамхи татдаг. Гэхдээ энэхүү муу зуршлаас татгалзах хүмүүсийн тоо улам ихэсч байна. Сүлийн жилүүдэд тэдгээрийн тоо 8-11 % хүрчээ. Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин 2-р сарын 25-нд ”Тамхины эсрэг” хуулийнд гарын үсэг зурсан. Уг хуулиар тодорхой нутаг дэвсгэрт тамхи татхыг хориглох бөгөөд тамхины төрлийн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээг бууруулах болон тамхины худалдааг хязгаарлах, тамхины зар сурталчилгаа болоод ивээн тэтгэгчгийг хорихоор заасан юм. Хууль 6-р сарын 1-ний өдрөөс эхлэн шатчлан хэрэгжинэ. Эхний үед хууль зөрчигчдийг амаар анхааруулна, гэхдээ удахгүй тэдэнд мөнгөн торгууль ноогдуулдаг болно.