Сирийн сөрөг хүчний эвслийн Ерөнхий ассамблен чуулганы ажлын дүнд Орос улсын урам хугараад байна. Энэ тухай ОХУ-ын ГХЯ-ны Хэвлэл, мэдээллийн департамент пүрэв гаригт гаргасан мэдэгдэлдээ дурджээ. Баримт бичигт оросын тал орос-америкийн сирийн талаархи асуудлыг зохицуулахаар явуулах “Женев-2” олон улсын бага хурлын асуудлыг хэлэлцэнэ гэж хүлээж байсан, гэтэл “харамсалтай нь болсонгүй“. Үүний оронд “Үндэсний эвслийн“ сэтгэл мэдэгдэлд гарч ирсэн гэж тайлбарт дурджээ. Өнгөрсөн хуралдаан  Орос улсад нилээд хэдэн асуулт төрүүллээ. Уг баримт бичигт өгүүлэхдээ, “өөрсдийгөө “сирийн хувьсгалын ба сөрөг хүчний хүчин” гэж нэрлээд байгаа хирнэ яриа хэлэлцээр болоод Сирийн хүчирхийллийг зогсоохын эсрэг  Сирийн ард түмний ашиг сонирхолын эсрэг байгаа эдгээр сөрөг хүчнийхний хандлагыг чухамдаа хэн тодорхойлоод байгаа нь ойлгомжгүй байна” гэжээ.