Сирийн асуудлаар ”Женев-2” олон улсын бага хурлыг зохион байгуулахад бэрхшээл гарлаа. Сирийн үндэсний сөрөг хүчний эвсэл ерөнхийлөгч Башар Асадыг албан тушаалаасаа огцрох баталгаа өгөхийг шаардсан. Үндэсний эвслийн төлөөлөгчид Стамбулд 7 хоног хуралдаж байна.

Тэд “ерөнхийлөгч Башар Асад улс төрийн үйл ажиллагаанаас гарсан байх ёстой “ гэж зарлав. Албан ёсоор Дамаск төрийн тэргүүний огцрох асуудлыг хэлэлцэх төлөвгүй гэж олон удаа мэдэгдсэн. Сөрөг хүчнийхэн мэдэгдэлдээ  женевын бага хуралд оролцох эсэхээ мэдэгдээгүй байна.

Үйл явдал ийн эргэсэн нь орос болон америкийн дипломатчидын тэвчээрийг сориход хүргэв. 5-р сарын 29-нд ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар утсаар ярилцсан. Тэд Сирийн асуудлаар зохиогдох бага хурлын бэлтгэл ажлын талаар ярьсан.

Сергей Лавров америкийн сайдыг сирийн сөрөг хүчнийхнийг өөрийн нөлөөгөө ашиглан яриа хэлэлцээрийн ширээнд суухыг ятгахыг удаа дараа уриалсан. Үндэсний эвслийн сөрөг хүчний байр суурь нь “Женев-2» бага хурлыг зохион байгуулахад ямар нэгэн урьдчилсан нөхцөлгүйгээр шийдвэрлэх хүчин байж чадахгүй, учир нь сөрөг хүчний эвсэл  өөрөө бүрэн найдвартай төлөөлөгч байж чадахгүй гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн 5-р сарын 30-нд Куба улсын ГХЯ-ны сайдтай Москвад хийсэн уулзалтынхаа дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэллээ.

«Үндэсний сөрөг хүчний эвсэл болон тэдний бүс нутгийн ивээн тэтгэгчид нь ямарч аргаар хамаагүй, Сирийн улс төрийн процессыг эхлүүлэхгүйн тулд, өрнөдийн олон нийтийн санаагаар тоглосон хариуцлагагүй боловсруулалтыг ашиглан Сирид цэрэг оруулахыг эрмэлзэж байна. Бид ийм хандлагуудыг хэрэглэшгүй зүйл гэж үзэж байна.

Үүнийг бид Үндэсний эвслийн хэний ч өмнө, юу ч ярьсан байсан, ямарч шийдвэр гаргасан ч гэлээ, сирийн ард түмний хууль ёсны төлөөлөгч биш бол хүлээж авахгүй гэж үзэж байна. Өөрийгөө яаж танилцуулсан ч байсан адилхан, түрэмгий бус, илүү хүчтэй сөрөг хүчний бүлгэм гэнэ үү, эх оронч байр суурьтай ч гэсэн нэгэн адил» гэж Сергей Лавров хэллээ.

Үндэсний сөрөг хүчний эвсэл нь чухамдаа Сири дотроо нэр хүндээ алдаж эхлээд байна. Энэ тухай сүүлийн дотоодын сөрөг хүчнхий мэдэгдэл ч гэрчилж байна. Сирийн хувьсгалын хөдөлгөөнөөс зарлахдаа, Сирийн үндэсний сөрөг хүчний эвсэл нь тус улсын дотор юу болж байгаатай ямарч холбоо үгүй гэжээ. Лондонгийн “Индепендент” /”The Independent”/ бичихдээ, Үндэсний сөрөг хүчний эвсэл нь гадаадын орнуудын зүгээс Сирийн хэрэгт бүдүүлгээр хутгалдан орох боломжийг олгожээ”. Британий хэвлэл бичихдээ, Саудын Арав,Катар улсууд нь сөрөг хүчний янз бүрийн бүлгэмүүдийг дэмжихээ битүү утгаар ойлгуулсан гэжээ. Үндэсний сөрөг хүчний эвслийн удирдагч Моаз аль-Хатыб сонинд өгсөн ярилцлагадаа, 3-р сард тэр өөрийн албан тушаалаас огцорно, учир нь эвсэл Саудын Арав болон Катарын утсан хүүхэлдэй болсон гэжээ.

Гэхдээ Оросы улсын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровын ярьснаар, Сирид эх оронч байр суурьтай сөрөг хүчний нилээд нэгдлүүд бий. Жишээ нь, “Үндэсний зохицуулах хороо” болон “Сирийн курдуудын нийгэмлэг”. Түүний америкийн коллегууд нь өөрсдийн хүмүүст нөлөөлж, тэдгээрийн “Женев-2” бага хурлыг явуулах замд зохиомол саад тотгор гаргах гэснийг устгана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

«Үндэсний эвслийн түрэмгий хандлагыг хэрэгжүүлэх боломжгүй бөгөөд энэ эвслийг Сирийн ЗГ-тай яриа хэлцэл хийж чадах цорын ганц хүчин гэж үзэж байгаа хүмүүсийг байранд тавих эрүүл саруул ухаантай хүмүүс америкчууд, европчуудын дунд олдоно байх гэж бодож байна» гэж Лавров хэллээ.

Орос болон америкийн дипломатчид нь “Женев-2” олон улсын бага хуралд бэлтгэх ажлаа үргэлжлүүлж байна. Яриа хэлэлцээрийн хоёр дахь хувилбар болох тус улсын байдлыг ливийн үзэгдлээр хөгжүүлвэл байдал хурцдаж мэднэ.