Япон улс  хөршүүдтэйгээ дайн хийхээр хүчтэй бэлтгэж байна.Эрх баригч Японы Либерал-ардчилсан намын /ЯЛАН/ Үндэсний батлан хамгаалалтын зөвлөл 5-р сарын 30-нд зэвсэгт хүчний томоохон шинэчлэлийн төслийг батлав. Төсөл нь дайсны цэргийн баазуудад цохилт өгөх бөгөөд тэнгисийн явган цэргийн ангийг байгуулах болоод пуужингийн довтолгооноос хамгаалах үр ашгийг дээшлүүлэх юм.

Эрх баригч нам  японы цэргийг дайсны цэргийн баазуудад цохилт өгөх далавчит пуужингуудаар хангана. Барим бичигт тусгаснаар, нэгдүгээрт, Умард солонгосын пуужижгийн болон цөмийн полигонуудын тухай яригдах юм.  Алс-Дорнод хүрээлэнгийн япон судлалын төвийн захирал Валерий Кистанов үзэхдээ, энэ давших зэвсэг нь хориотой бөгөөд Японы үндсэн хуулиар өөр аль ч тал руу тавих боломжтой .

«Мэдээж, нэгдүгээрт, Умард Солонгосын тухай яригдаж байгаа. Хоёрдугаарт,  Хятад. Тэд мөн ПДХС нэмэгдүүлж байгаа, энэ нь юуны өмнө Хятад улс пуужинт-цөмийн чадавхаа зузаатгаж байгаатай холбоотой. Япон улс цэргийн чадавхаа нэмэгдүүлж буй нь ойлгомжтой юм.

Японы улс төрчид, улс төр судлаачид үүнийг юуны өмнө хоёр хүчин зүйлтэй холбон үзэж байна. Нэгдүгээрт, Солонгосын хойгийн байдал; энэ нь Японы хувьд маш эмзэг сэдэв юм. Мөн Хятадын цэргийн хүч өсөн нэмэгдэж байгаатай холбоотой Японд тулгарч байгаа заналхийлэл» гэж Валерий Кристанов хэллээ.

Японы зэвсэгт хүчний шинэчлэлийн багцанд Хятад улстай харилцааг хөндөж байгаа заалт бий. Японы Либерал-ардчилсан нам тэнгисийн явган цэргийн ангийг байгуулахыг зөвлөж байна. Хэрвээ Зүүн-Хятадын тэнгисийн маргаантай арлуудын асуудлаар Хятад улс сөргөлдөөнийг цэргийн ажиллагаагаар шийдвэрлэхэд хүрвэл тэр цагт оролцуулах санаатай байна. Нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаамлахдаа Япон улс өөрийн тэнгисийн явган цэргүүдэд усан дор явагч техникийг болон америкийн тээврийн “дугтуй төлөвлөгөөнүүд ”Оспри”-ийг шилжүүлэх юм.

Японы Либерал-ардчилсан нам /ЯЛАН/  тэнгисийн явган цэргийн ангийг Токио, Бээжин хоёрын маргаантай Дяоюйдао буюу Сенкаку арлуудын аман маргаанаас үүдэн байгуулсан. Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцян  Японыг эдгээр арлыг “хулгайлсан” гэж үзэж буцаахыг шаардаг юм. Уг мэдэгдэлийг  Постдамд очихдоо хийсэн нь хачирхалтай.

Чухамдаа тэнд  нэр хүндтэй Потсдамын тунхаг бичгийг байгуулсан. Япон улс үүнийг хүлээн авсан бөгөөд Хятад улсад тэдний эзлэгдсэн нутаг дэвсгэрийг буцаан олгох ёстой гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Энэ заалтанд Өмнөд-Хятадын тэнгисийн маргаантай арлууд ч орж байна.

Потсдамд Ли Кэцян хийсэн мэдэгдэлдээ, дайны дараах үе  дэлхийн дахинд хамгаалагдсан байх ёстой бөгөөд Хятад  ямар ч дайны дараах дэглэмийг устгах,  эсвэл няцаах ямарч оролдлогуудыг хийхгүй гэжээ.

Нөгөөтэйгүүр, ЯЛАН  цэргийн шинэчлэлийн тухай зөвлөмжиндөө үндсэн хуулийг шууд өөрчлөхийг санал болгожээ. Юуны өмнө Япон улс  “Үндэсний батлан хамгаалах“ армитай гэж өөрчлөх. Энэ нь Японы Либерал-ардчилсан намын /ЯЛАН/ бодлого болон ерөнхий сайд Синдзо Абэгийн гадаад бодлогыг чангатгах бодлоготой яг цав нийцэж буй юм.

«Тэр бол барууныг баримтлагч, үндсэрхэг үзэлтэй хүн. Түүний гүн ухаан бол Дэлхийн хоёрдугаар дайнд ялагдсан Япон орон  өөрийн ялнаас хэтэрсэн хязгаарлалтуудыг хүлээсэн. Эдгээр нь тус улсыг бүрэн утгаараа гүрэн байхад нь саад болж буй юм.

Абэ үзэхдээ, дайны дараах ийм төрлийн хязгаарлалтуудын нэг бол Япон улсад армитай байхыг хориглосон болон олон улсын маргаануудыг шийдвэрлэх нөхцөлийнх нь хувьд дайнаас татгалзах тунхагийг зарладаг энхийн Үндсэн хууль байсан» гэж Валерий Кистанов хэллээ.

Саяхан Япон улс  цэргийн зардлаа эрс нэмэгдүүлсэн. Энэ нь Азид сэрэмжлэг төрүүлсэн нь лавтай.  Хэрвээ ЯЛАН-ын цэргийн шинэчлэлийн багцыг  ЗГ батлаж, парламент дэмжвэл, тэр цагт шинэ сэжиг гарна.

Чухамдаа  Азид зэвсгээр хөөцөлдөх шинэ төрөл бий болж байгаа тухай яригдаж болох юм. Яагаад гэвэл, Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд японы түрэмгийлэгчдэд эзлэгдэж байсан Хятад болон өөр бусад улс орнууд тус улсыг зэвсгээр хөөцөлдөхийг зүгээр л ажиглана гэж байхгүй.