Урьд 9-р сард хийхээр товлосон америк-хятадын дээд хэмжээний уулзалт товлосноос хэдэн сарын өмнө болоход шинжээчид анхаарлыг хандуулав. Барак Обама, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар 6-р сарын 7,8-нд Калифорнид уулзах юм. АНУ,БНХАУ-ын удирдагчдын урьдын уулзалтуудыг бодоход одоо Барак Обама тактикын талаар найр тавих бололтой гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн дэд захирал Сергей Лузянин үзэж байна.

Си Зиньпин, Барак Обама нарын уулзалтын бэлтгэлийг эрчимжүүлсэн нь Вашингтон БНХАУ-ын шинэ төрийн тэргүүний ОХУ-д хийсэн айлчлалд улс төрийн үнэлгээ өгч, зохих дүгнэлт хийснийг тусган харуулж байна гэж Лузянин үзэж байна. Орос-хятадын тохиролцоо болон ОХУ, БНХАУ хоёр цаашид стратегийн талаар ойртох явдал Хятадын удирдагчийн айлчлалын бэлтгэлийг түргэтгэхэд АНУ-ыг тухирсан бололтой гэж шинжээч тааварлаж байна.

Хятад, АНУ хоёр шинэ маягийн харилцаа тогтоох ёстой гэж Си Зиньпин мэдэгдсэнд ажиглагчид анхаарал тавьжээ. БНХАУ-ын дарга дээд хэмжээний уулзалтыг бэлтгэхээр Бээжинд хүрэлцэн очсон АНУ-ын Ерөнхийлеөгчийн аюулгүй байдлын зөвлөх Том Донилонд энэ тухай өгүүлсэн юм.

Гадаадын анхны айлчлал хийхэд Орос улсыг сонгож авсан нь Бээжингээс Вашингтонд явуулсан тодорхой дохио болсон гэж шинжээч үзэж байна. Мэдээжээр АНУ, БНХАУ-ын хоорондын харилцаа бие даасан хэлэлцэх хэргийн төлөвлөгөөтэй.

Юанийн ханшийг бууруулах явдал, АНУ-ын худалдааны алдагдал, хятадын хөрөнгө оруулалтын талаархи АНУ-ын бодлого, арилжааны нууцыг хулгайлж, кибер тагнан турших ажиллагаа явуулж байна гэж хятадын талыг зэмлэн буруушааж байгаа нь хоёр талын харилцааны хурц асуудлууд болсон.

Хятад улс нэлээд хүчитэй байр суурьтай байна. Хятад улс АНУ-ын томоохон зээллүүлэгч хийгээд америкийн томоохон корпорацуудад нэн чухал зах зээл юм. Си Зиньпин хэлэлцээ хийх үеэр үүнээс аль болох их ашиг олж, америкийн удирдагчийг хятадын болзлоор өгүүлэхэд албадахыг оролдоно. Хэлэлцээний эдийн засгийн үр дүнгийн тухайд гэвэл валютынхаа ханшийг аажмаар илүү үнэтэй болгох чиг бодлого явуулна гэж БНХАУ амлах бололтой. Нийт олны өмнө ийм амлалт өгч болзошгүй.Харин Си Зиньпиний «улс төрийн бонусыг» ил шууд дурдахгүй байх.

Жишээ нь хятадын удирдагч Өмнөд Хятадын тэнгисийн аюулгүй байдлын асуудлаархи яриа хэлэлцээг өөртдөө ашигтайгаар эргүүлж магадгүй. АНУ-аас чухам ямар асуудлаар найр тавихийг хэлэхэд хэцүү. Гэвч нөгөө талаас найр тавиулахыг Си Зиньпин шаргуу оролдоно. Хятадын удирдагч арлуудын асуудлаар амжилт гаргавал өмнөд тэнгисүүдийн түгшүүртэй байдлыг шатлан өргөжүүлэх үйл явц түр зуур зогсоно. Олон улсын ба бүс нутгийн аюулгүй байдлын нэн чухал асуудлаар тодорхой мэдэгдэл хийх бололтой гэж профессор Лузянин үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Бүс нутгийн асуудлуудаас солонгосын ба сирийн асуудлууд хурцдсан. Бээжин цөмйн хөтөлбөрий нь зогсоож, зургаан талт хэлэлцээнд буцаах асуудлаар Пхеньянд буурьтай шахалт үзүүлэхэд бэлэн байсан ч хямралыг зохицуулах америкийн хувилбарыг хүлцэхэд бэлэн биш байна. Энэ нь өмнөд солонгосын төлөвлөгөөгөөр нэгтгэх хүртэл БНАСАУ-ыг шийтгэх хувилбар билээ. БНХАУ-аас Умард Солонгост илүү хүчтэй шахалт үзүүлэх ёстой гэж Вашингтон үзэж байна. Ямар ч байсан  хэлэлцээ хийх талууд солонгосын асуудлаар нийтийн мөрийн хөтөлбөртэй байна. Умард Солонгосын талаар бодлогоо ширүүсгэнэ гэж БНХАУ-ын дарга Си Зиньпин амлана гэдэгт Обама найдаж байна» гэв.

Сирийн асуудлаар гарсан америк-хятадын санал зөрөлдөөнийг үг дуугүй өнгөрүүлж чадахгүй гэж шинжээч үзэж байна. Төгсгөлийн томъёолол хятадын удирдагчийн байр сууринаас шалтгаална. Байр суурь нь 6-р сарын 7 гэхэд өөрчлөгдөхгүй байх. Обама,Си Зиньпин нар Сири улс болон Ерөнхийлөгч Башар Асадын ирээдүйд өөр өөрөөр хандаж байгаа боловч байдлыг эв зүйгээр зохицуулахыг эрмэлзэж байгаагаа илэрхийлэх нь дамжиггүй.

Ер нь олон улсын асуудлын хэлэцүүлэг амар болохгүй байх. АНУ Хятадын өрнүүн хөгжил болон Хятадын шинэ удирдагч гадаад улс төрийн ямар зорилтыг чухалчлан үзэж байгааг анхааралтай ажиглаж байна гэж Сергей Лузянин тэмдэглэн хэлээд

«БНХАУ-ын олон улсын чиг зорилтыг бас хэлэлцэх бололтой. Хятад улс хөгжиж байгаа улсын статусаа хэвээр хадгалж, геополитикийн бодлогоо төлөвшүүлэх явдал тэдгээрийн дотор байна. Эдгээр хоёр гүрэн улсын ашиг сонирхол Африк, Латин Америк, Зүүн-өмнөд Ази, Арктик ба дэлхийн өөр бүс нутаг, өнцөг буланд харшилдаж байгаа нь эргэлзээгүй» гэлээ.

АНУ БНХАУ-ын төрийн тэргүүн нарын урьдын уулзуултуудыг бодоход Калифорнийн уулзалт дээр Барак Обама урьдынхаас илүү найр тавьж болзошгүй. Өөрийн зүгээс Хятад улс үүнийг ойлгож, тухайн өвөрмөц байдал, өөрөөр хэлвэл АНУ тактикийн талаар найр тавихад бэлэн байгааг харгалзан хэлэлцээний хэлэлцэх төлөвлөгөөг бэлтгэж байгаа байх.