Сочи-2014 Олимпийн наадмын зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Дмитрий Чернышенко олон нийтэд Сочийн олимпийн болон паралимпийн наадмуудын медалиудыг танилцуулав.

Уг медалиуд нь Европ, Азитай тааралдаж болох манай улсын ялгааг брендэд тусгасан төдийгүй, шинэтгэл нь Орос ардын гайхалтай тансаг соёлтой зэрэгцэж буй юм гэж Сочи-2014 оны зохион байгуулах хорооны кино танилцуулга клипд өгүүлжээ.

Медалиудыг үнэт чулуу болон тунгалаг поликарбонатаар хийжээ. Нэг медаль бэлтгэхэд нэг хоног шаардагдах бөгөөд нийт 1300 ширхэгийг хийжээ. Медаль нь тус бүр төрлөөсөө шалтгаалан 460 -531 граммын жинтэй байна гэж Чернышенко уламжлав.

Медаль бэлтгэх уралдаанд Орос улсын нэгэн уран бүтээлийн хамтлаг шалгарсан аж.