Олон улсын олимпийн хорооны Гүйцэтгэх хорооноос бөхийн барилдаан, софтбол, сквош зэрэг спортын төрлийг 2020 оны Олимпийн наадмын хөтөлбөрт багтаахыг зөвлөв. Энэ нь Санкт-Петербургад спортын найман төрлийг танилцуулах санал хураалтын үр дүн боллоо. «Спорт-аккорд» олон улсын конвенци тус хотод болж байна.

Эдгээр гурван төрлийн нэг нь Олимпийн наадмын бүрэн төгс хөтөлбөрт багтах юм. Энэ оны 9-р сард Буэнос-Айрест Олон улсын олимпийн хорооны чуулган дээр мөн хөтөлбөрийг зарлаж мэдээлнэ.

Спортын найман төрлийг Санк-Петербургад Олон улсын олимпийн хорооны Гүйцэтгэх хорооны хуралдаанд хэлэлцүүлэхээр оруулжээ. Гүйцэтгэх хороо бөхийн барилдаан, софтбол, сквош зэрэг төрлийн талаар сонголт хийхийн тулд 9 үе шаттай санал хураалт явуулав. Бөхийн барилдаан анхан шатны санал хураалтын дүнгээр тэргүүлжээ.Гэвч Буэнос-Айрест энэ нь ямар ч ач холбогдолгүй болно.

«Энэ нь хоёр үетэй хөл бөмбөгийн тэмцээн биш. Энэ удаагийн тэмцээн дууслаа. Хэтийн тэмцээн 0:0 харьцаатай эхлэнэ» гэж Олон улсын олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Франсуа Каррар ажлын өдрийн дүнгээр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлжээ. Ингээд Санкт-Петербургад тэргүүлсэн нь чухал боловч бүрэн төгс ялалт биш. Бөхийн барилдааныг Олимпийн хөтөлбөрт багтаахын төлөө тэмцэл үргэлжлэсээр байна.

Оросын спортын бөхийн барилдааны холбооны ерөнхийлөгч Михаил Мамиашвили бэлтгэл нөр их ажил хийсэн. Тэрээр хэлэхдээ «Бидэнд ямар зорилт тулгарсан бэ?гэвэл сая сая хүүхэд спортын гоё төрлөөр хүч чадвараа илрүүлж, түүхийн хуудаст бичигдэж,нэр алдартай болж, Олимпийн аврага болоосой гэж байна. Маш олон хүн ийм хүсэл мөрөөдлийг биелүүлэхийг насаараа оролддог. Бүх тивд бөхийн барилдаан бүх үндэстэн ястан, шашинтнуудыг нэгтгэж байна. Спортын мөн төрөл хүмүүсийг нөхөрсөг зантай, хүч нөлөөтэй болгож байна» гэв.

Санал нэгт нөхөд маань ахар богино хугацаанд нөр их ажил хийсэн гэж Бөхийн барилдааны нэгдсэн чиглэлийн олон улсын холбооны шинэ ерөнхийлөгч Ненад Лалович тэмдэглэн хэлээд

«Бидний стратеги спортын төрөлөө аль болох сайн танилцуулахад оршино. Бид бололцоотой бүхний хийлээ. Дөнгөж гурван сарын дотор их өөрчлөлт гаргаж амжсан. Энд эдгээр өөрчлөлтийг тайлбарлах зорилттой байлаа. Бөхчүүдийн нийгэмлэгт өөрчлөлт ойлгомжтой. Гэвч тэдгээрийг Олон улсын олимпийн хорооны Гүйцэтгэх хороонд ойлгуулах хэрэгтэй байна» гэв.

Өнөөдөр Олон улсын олимпийн хорооны Гүйцэтгэх хорооны хуралдаан дээр 2020 оны Олимпийн наадмын зохион явуулах эрхийн төлөө тэмцэгч хотуудыг танилцуулна.Эдгээр нь Испанийн нийслэл Мадрид, Японы Токио, Туркийн Стамбул зэрэг хот билээ.

Энэ оны 9-р сард Буэнос-Айрест бүрэн төгс сонголт хийх юм. Эдүгээ чухам ямар хот ялахыг хэлэхэд хэцүү. Гэвч нэгэн зүйлийг дурдмаар байна.Оросынхоос гадна Японы маш олон сэтгүүлч Санкт-Петербургад хүрэлцэн очжээ.