Владивостокд болж байгаа АНДЭХ-2013 эрчим хүчний чуулганд оролцогчид үндэсний эрчим хүчний системүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд бүс нутгийн эрчим хүчний цагригийг байгуулах ёстой гэсэн дүгнэлтэнд хүрлээ. Энэ тухай “Алс-дорнодын эрчим хүчний удирдах компаний “ хөрөнгө оруулалт хөгжлийн асуудлын ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Дмитрий Селютин уламжлав.

Владивостокийн Русский арал дээр болж байгаа АНДЭХЧ-2013 чуулганы ажиллагаанд 64 орны 250 төлөөлөгч оролцож байна. Чуулганы гол сэдэв АНД-н бүс нутгийн орнуудын эрчим хүчний аюулгүй байдлын асуудал байв. Уг арга хэмжээн дээр даяаршлын үндэсний эрчим хүчний системүүдийн хүрээнд “Азийн супер цагригийг “байгуулах саналыг идэвхтэй хэлэлцэв.

Уг төсөлд Орос, Япон, Хятад, Монгол, Солонгос болон АНД-н бүс нутгийн бусад орнууд оролоцох төлөвтэй байна гэж  өгүүлжээ. Энэхүү төсөл нь маш их ирээдүйтэй бөгөөд бодит амьдрал дээр хэрэгжүүлэх анхны алхмуудыг эхлүүлжээ.