Арслан зааны хэвээр хадгалагдсан зөөлөн эс, цус түүнийг хувилан олшруулах асуудлын шийдвэрт туслана гэж өнөөдөр Зүүн -хойд холбооны их сургуулийн Хавсрага экологийн хүрээлэнгийн Лазаревын нэрэмжит Арслан зааны музейн ажилтнууд «Интерфакс» агентлагад мэдээлжээ. Цусны ба эсийн шинжилгээ арслан зааныг хувилан олшруулах боломжийг тодруулах ШУ-ны баримт олгоно.

Арслан зааныг хувилан олшруулахыг аль хэдийнэ оролдож эхлэсэн. Гэвч үүнд таарах арслан зааны яс олоогүй байсан гэж хүрээлэнгийн тэргуун Семён Григорьев мэдэгдлээ. Өмнөд Солонгос мөн ажилд оролцох тухай тэрээр мэдээллээ. Григорьевын хэлснээр Зүүн-хойд холбооны их сургууль болон өмнөд солонгосын Sooam сан «Арслан зааныг сэргээх» төслийн хүрээнд хамтран ажиллах тухай гэрээнд гарын үсэг зурсан билээ.

Зүүн-хойд холбооны их сургууль ба Оросын газар зүйн нийгэмлэгийн төлөөлөгчид эм арслан зааны яс Новосибирскийн олтригийн Бага Ляховынхны арлуудад илрүүлсэн тухай урьд өмнө мэдээлжээ. Арслан зааны ясанд шилжилгээ хийж эхлэсэн 2 дахь өдөр арьсан дээр нь цус нэвтрэн харагдав. Эм арслан зааны хэвээр хадгалагдсан зөөлөн эс төслийг хэрэгжүүлэхэд туслах үнэт материал болно.