Тагнан турших зорилгоор интернетийг хэрэглэж, нууц мэдээллийг хулгайлах нь дэлхийн бүх улсад тогтмол практик ажиллагаа болсон гэж хятадын Huawei алсын холбоо харилцааны компанийн мэдээллийн аюулгүй байдлын албаны удирдагч Жон Саффолк австралийн «Аустрэлиан файнэншл ревью» хэвлэлд өгсөн ярилцлагдаа мэдэгдэв. Түүний хэлснээр ямар нэг улс нөгөө улсын удирдлага юу хийж байгааг мэдэхийг эрмэлзэх нь гайхал төрүүлэм явдал биш. «Эрх зүй, улс төр, хууль зүйн механизм байсан ч нэг ч засгийн газар өөр улсын эрх баригчдад бүрэн итгэхгүй байна» гэж Саффолк тэмдэглэжээ. Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын хакерууд америкийн цоо шинэ Ф-35, Ф-18 сөнөөгч онгоцууд ба ПДХ цогцолборын талаар нууц баримт мэдээлэл авсан гэж америкийн «Вашингтон пост» сонин Пентагонд бэлтгэсэн илтгэлээс иш татан бичсэн билээ. Бээжин иймэрхүү зэмлэлийг няцааж байна.