Өндөр температын нэгдсэн хүрээлэнгийн захирал Владимир Фортовыг Оросын ШУА-ийн ерөнхийлөгчээр сонгов. Оросын ШУА-ийн бүх гишүүний хурлын дийлэнх олонхи төлөөлөгч нууцаар санал хураасны үр дүнд түүнийг дэмжив.Түүнчлэн академич Жорес Алферов, Александр Некипелов нар ШУА-ийн ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн билээ. Фортов өндөр энергийн физик, сансрын физик, онцгой нөхцөлд бодисын шинж чанарыг илрүүлэх салбарт хийсэн ажил бүтээлээрээ алдаршсан юм. Шинэ ерөнхийлөгч Оросын ШУА-ийг хэвээр хадгалж, улсаас эрдэм шинжилгээний ажилд гаргах хөрөнгийг нэмэгдүүлэхийн төлөө байна.