БНБУлсын Улаан Үд хотод хорт хавдараас эмчлэн сэргийлэх газрын байшинг  барьж дууссан байна. Орчин цагийн багаж нь Байгалийн бүс нутаг ба Монгол улсын өвчтөнүүдийн эрүүл эрхтнийг бараг гэмтээлгүй хорт хавдар анагаах  бас боломж олгосон гэж Буриадын засгийн газрын төлөөлөгч мэдээлжээ. 1964 онд барьсан хуучин зай муутай хорт хавдараас эмчлэн сэргийлэх газрын байшин орчин цагийн шаардлагад нийцэхгүй байв. 2011 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведевийн даалгавраар 4,5 тэрбум рублийн өртөг бүхий онош тавьж эмчлэх цогцолборыг барьж эхлэсэн билээ. Буриадын төрийн тэргүүн Вячеслав Наговицын цогцолборыг нээх баяр ёслол дээр үг хэлэхдээ холбооны төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төсөл үнэлж барашгүй ач холбогдолтой байгааг тэмдэгдэв. «Одоо хүмүүс улс орныхоо төв бүс нутагт очилгүй дээд зэргийн технологиэр эмчлүүлнэ»гэж тэрээр мэдээлжээ.