Өнөөдөр БНБуриад Улс үндслэн байгуулагдсныхаа 90 жилийн ойгоо тэмдэглэж байна. 1923 оны 5-р сарын 30-нд Москвад Бүх оросын төв гүйцэтгэх хорооны тэргүүлэгчид Буриад-Монгол хоёр автономит мужийг нэгтгэж, Верхнеудинск нийслэлтэй автономит БН Улс байгуулах тогтоол гаргажээ.1934 онд тус хотыг Улаан Үд нэртэй болгов.

1958 онд Буриад-Монголын автономит улсыг Автономит БНСоциалист Буриад улс хэмээн нэрлэжээ. 1990 оны 10-р сарын 8-нд ОХУ-ын бүрэлдэхүүнд БНБуриад улсын төрийн тусгаар тогтнолыг тунхагласан юм.

Эдүгээ Буриад 970 мянга орчим хүн амтай. Олборлох, машины ба төмөрлөг боловсруулах аж үйлдвэр, цахилгаан энерги, хөдөө аж ахуй, зам тээвэр эдийн засгийн  тэргүүний салбаруудтай боллоо. Сүүлийн жилүүдэд Буриадад аялал жуулчлал идэвхтэй хөгжиж байна.

Ойн гол баяр ёслол 5-р сарын 31-нд нээгдэнэ. Мөн өдөр олон нийтийн баярын хурал хийж, «эрийн гурван наадам» спортын тэмцээн уралдаан Улаан Үдийн төв цэнгэлдэх хүрээлэнд эхлэнэ. «Хайрт Буриад минь» томоохон үзвэр Улаан Үдийн төвд болох юм. Бүжгийн хамтлагуудын 400 төлөөлөгч болон 700 хүнтэй нэгдсэн найрал дуучид түүнд оролцоно. 6-р сарын 1-нд Улаан Үдэд болох «Төрөлхи нутаг маань зол жаргалтай болтугай» жүжигчлэсэн том үзвэр БНБуриад Улсын 90 жилийн ойн гол үйл явдал болно.Буриадын 2 мянга гаруй жүжигчид, хүүхэд залуучуудын бүтээлч хамтлагуудын гишүүд мөн баяр ёслолд оролцоно.