НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Орос, АНУ хоёроос санаачилсан сирийн асуудлаархи олон улсын бага хурлыг бэлтгэхэд оролцож байгаа боловч хэдийд хуралдах, хичнээн олон төлөөлөгч оролцохыг одоогоор хэлж чадахгүй байна. «Эдүгээ идэвхтэй санал шүүмжлэл явагдаж байна. Олон зүйлийг лавлаж тодруулах хэрэгтэй» гэж Бан Ги Мүн сэтгүүлчдэд мэдээллээ. Женевийн бага хуралд чухам хэн оролцох асуудлыг шийдвэрлээгүй гэж тэрээр тэмдэглэжээ. Орос улс, АНУ хоёр мөргөлдөөнийг зогсоохын тулд сирийн эрх баригчид, сөрөг хүчний хэлэлцээг эхлүүлэх зорилгоор сирийн асуудлаар бага хурал зарлан хуралдуулахыг санаачлав.