Иран улс Башар Асадын дэглэмийг түлхэн унагахаас сэрэмжлэх зорилгоор бололцоотой бүхнийг хийнэ гэж Ираны ГХЯ-ны тэргүүн Хосейн Амир Абдоллахиан Тегеранд «Сирийн анд нөхөд» гэгчдийн бага хурал дээр мэдэгдэв. Түүний хэлснээр Иран улс өөрийнхөө туршлагыг үндэслэн «мөргөлдөөнийг эв зүйгээр зохицуулахад сирийн ард түмэн, засгийн газрыг дэмжинэ». Уулзалтын дүнгээр байгуулсан хороо засгийн газар, сөрөг хүчний хооронд хэлэлцээ хийх, түрэмгийллийг зогсоох нөхцөлийг бүрдүүлэх тухай тэрээр мэдээлэв. Ираны дипломат ажилтан улс орон нь Женевийн шинэ бага хуралд оролцох эсэх тухай сэтгүүлчийн асуултад хариулахдаа «Иран бичмэл урилга өнөө болтол аваагүйг» тэмдэглэв.