НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл 2011 оны 3-р сард Сири улсад зэвсэгт мөргөлдөөн гарснаас хойш сирийн асуудлаар 10 дахь тогтоол гаргав. Энэ нь Хүний эрхийн зөвлөлийн хүрээнд Катар, Турк, АНУ-ын санаачилгаар Женевэд яаралтай зохион явуулсан санал шүүмжлэлийн үр дүн билээ. Зөвлөлийн гишүүн 47 улсаас 36 нь тогтоолыг дэмжиж, Венесуэл эсэргүүцэж,хоёр улс санал өгөх эрхээ ашиглаагүй байна. Энэ онд Орос, Хятад улсууд мөн зөвлөлийн гишүүн биш байгаа учраас санал хураалтад оролцсонгүй.

«Сирийн эрх баригчид болон засгийн газрыг дэмжигч цэрэг хүний эрх, эрх чөлөөг үргэлж бүдүүлгээр зөрчиж байгааг» баримт бичигт шийдвэртэй буруушаажээ. Түүнчлэн Хүний эрхийн зөвлөлийн гишүүд «аль -Кусейрт гадаадын хөлсний этгээдүүд сирийн дэглэмийн талд байлдаж дайтсныг» буруушаав.

Тус хотод болсон хэрэг явдлыг атгаг бус үүднээс бүрэн мөрдөн байцаахыг Сирид хүний эрхийг зөрчсөнийг мөрдөн байцаах комисст даалгав. Үүний хамт тогтоолд Сирид зэвсэгт самуун дэгдээгчдийн үйлдэж байгаа гэмт хэргийг дурдаагүйг хэдэн улс буруушаав. Баримт бичиг тэнцүү бус байна гэж Орос, Хятад, Венесуэл, Пакистан, Иран улсуудын төлөөлөгчид мэдэгджээ.

Хүний эрхийн зөвлөл 6-р сарын 3-нд Сири улсын байдлыг авч үзэж хэлэлцэнэ. 2011 онд байгуулагдсан мөрдөн байцаах комисс сүүлийн саруудад хийсэн ажлаа Зөвлөлийн гишүүдэд тайлагнах юм.