Сири улсын ерөнхийлөгч Башар Асад 2014 онд эрх мэдлий нь хугацаа дуустал албан тушаалаа хаших тухай өчигдөр Тус улсын ГХЯ-ны тэргүүн Валид аль-Муаллем «Аль-Маядин» телевизийн сувагт мэдэгдэв. Тэр ч байтугай сирийн удирдагч төрийн тэргүүний ээлжит сонгуульд нэр дэвжиж болзошгүй гэж тэрээр хэлжээ.

Чухам сөрөг хүчнээс л Женевийн шинэ бага хуралд оролцох талаар болзол тавьж байгааг сайд тэмдэглэн буруушаав. Дайсагнаж байгаа талуудын ямар нэг яриа хэлэлцээ эхлэхийн өмнө Асадыг огцоруулах сөрөг хүчний болзолыг аль-Муаллем эрс няцаав. Дамаск Женевийн шинэ бага хуралд урьдчилсан болзол тавилгүй оролцоно гэж Сирийн ГХ-ийн сайд тэмдэглэв. Засгийн газар олон улсын бага хуралд оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг тодорхойлох юм. Мөн бага хурал мөргөлдүүнийг эцэслүүлэх бодит боломж олгоно гэж аль-Муаллем онцлон тэмдэглэжээ.