Өнөөдөр Японы эрх баригч Либерал-ардчилсан намын Үндэсний батлан хамгаалах зөвлөл улс орныхоо зэвсэгт хүчний томоохон шинэтгэлийн төслийг батлав. Шинэтгэлийн хүрээнд дайсны нутаг дэвсгэрт цэргийн баазуудад цохилт өгөх боломж олгож, алслагдсан арлуудыг хамгаалах тэнгисийн явган цэргийг байгуулж, ПДХ системийн үр бүтээлийг дээшлүүлэх тухай ИТАР-ТАСС агентлаг мэдээллээ.

Ирээд байгаа мэдээнүүдээс харахад «Үндэсний батлан хамгаалах арми» Японд байгааг батлахын тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг эрх баригч нам зөвлөжээ. Эдүгээ Үндсэн хууль цэргийн чадавхиас татгалзах заалт агуулж байна. Японы өөрийгөө хамгаалах хүчинд хэдэн хязгаарлалт ногдуулсан юм. Мөн хүчин давшилтын зэвсэггүй байх ёстой.

Эрх баригч нам дайсны баазуудад цохилт өгөх боломж улс орондоо аль болох түргэн олгохын төлөө байна. Баримт бичгээс харахад Солонгосын хойгийн байдал эрс даамжрсантай холбогдуулан БНАСАУ дахь пуужин, цөмийн барилга байгууламжуудын талаар өгүүлж байна. Сүүлийн үед Бээжинтэй санал зөрсөн Зүүн Хятадын тэнгисийн алслагдсан арлуудыг хамгаалах тэнгисийн явган цэрэг байгуулах зөвлөмж өгсөн байна. Ойрын үед төслийг японы засгийн газарт хэлэлцүүлэхээр оруулна.