«Союз» жолоодлогот сансрын хөлгийг ОУСС-д ойртуулж залгах богиносгосон зурагаан цагийн бүдүүвч ээлжит багийг явуулснаар ерийн болно гэж «Энерги» пуужин-сансрын корпорацын ерөнхийлөгч Виталий Лопота ИТАР-ТАСС-т мэдээлэв.

Өнөөдөр ОУСС-тай залгасан «Союз ТМА-О9М» зургаан цагийн бүдүүвчээр станцад ойртов. Богиносгосон бүдүүвчийг жолоодлогот сансрын хөлөгт 2 дахь удаагаа амжилттай хэрэглэжээ. Үүний өмнө тус бүдүүвчийг «Прогресс М» ачаа тээврийн автомат хөлөгт хэрэглэсэн юм.

Сансрын хөлөгийн дэлхийг дөрвөн удаа тойрч богиносгсон бүдүүвчээр хийх нислэгийн давуу талын тухайд гэвэл багийн гишүүд жингүйдэх нөхцөлд тэр даруй шилжихгүй. Жингүйдэл нислэг эхлэснээс хойш барагцаалбал таван цагийн дараа организмд нөлөөлж эхлэдэг. Сансрын нисгэгчид хоёр хоног даарч, халуун хоол идэлгүй сансрын хөлгийн зай муутай нөхцөлд жингүйдэлд дасахаас ангижрав.