Орос улсын Холбооны зөвлөл Орос, Монголын засгийн газар хоорондын нэг улсын иргэд нөгөөгийн нутаг дэвсгэрт хөдөлмөрийн үйл ажиллагаа түр явуулах тухай хэлэлцээрийг батлав. Эдгээр хоёр улсын шилжилт хөдөлгөөнийг удирдах системийг илүү үр бүтээлтэй болгохоор 2012 оны 2-р сард Москвад гарын үсэг зурсан баримт бичгийг боловсруулсан юм.

Хэлэлцээрийн дагуу ажилтан хүлээж авах улсын хууль тогтоомж,дээрх баримт бичгийн заалтыг үндэслэн олгох ажиллах зөвшөөрлийн баримт бичгийг үндслэн  хүлээж авах улсын нутаг дэвсгэрт ажиллана. Хэрэв ажилтан зөвшөөрөл авсан ажлаас өөр цалинтай ажил хийж, өөр ажил өгөгчийн ажилд орвол зөвшөөрлийн баримт бичгийг хүчингүй болгох юм. Ажилтан хүчингүй болгосон өдрөөс хойш 15 өдрийн дотор хүлээж авсан улсын нутаг дэвсгэрээс гарч явах ёстой.

Хүлээж авсан улсын нутаг дэвсгэрт хөдөлмөрийн үйл ажиллагаа хууль ёсоор түр явуулж байгаа ажилтан гадаадын иргэдийн талаархи тус улсын хууль тогтоомжид заасан ёсоор эрх,эрх чөлөөг баталгаатай эдлэнэ. Ажилтны хөдөлмөрийн хөлс, цалин хүлээж авсан улсын хууль тогтоомжоор тус улсын иргэдийн хийж байгаа ажлын нөхцөл, цалингаас дутуу биш байх болно.