Европын холбоо сирийн сөрөг хүчнийхэнд зэвсэг нийлүүлэх хоригийг цуцалсан нь дэлхий дахинд янз бүрийн шуугиан тарьж байна. Лондон, Парисын хоригоос татгалзах шийдвэрийг тулгах шаардаж буй нь чухамдаа ЕХ-г хуваагдмал байдалд орууллаа.

Сирид зэвсэг нийлүүлэхээс татгалзагчдын нэг бол Австр улс юм. Хэрвээ сирийн сөрөг хүчнийхэнд зэвсэг нийлүүлэх юм бол, Австри нь НҮБ-ын Голланы өндөрлөгийн энхийг сахиулагчдын бүрэлдэхүүнээс гарна гэдгийг тус улсын ГХЯ-ны тэргүүн ойлгомжтой мэдэгсэн.

1967 онд энэ өндөрлөг нь Сирийн нутаг дэвсгэрийн хэсэг нь байсан. “Сөргөлдөөнд нэг талыг дэмжсэн нь манай цэргүүдийг нөгөө талын бай болгож байна” гэж Австрийн ГХЯ-ны тэргүүн Микаэль Спинделеггер тэмдэглээд

«ЕХ эл зураасыг давах хэрэггүй юм. Бид зэвсэг нийлүүлж аль нэг талтай хэзээ ч, дайсагналцаж байгаагүй. Бид бол дэлхийн энхийн нийгэмлэг, түүгээрээ үлдэхийг хүсч байна» гэлээ.

Харин үүнд Москва сөрөг бөгөөд хатуу хариулт өгсөн. ОХУ-ын ГХЯ-ны дэд тэргүүн Сергей Рябков уламжлахдаа, Орос улс нь Сирийн батлан хамгаалахад их буу пуужингийн С-300 цогцолборуудыг нийлүүлэхэд бэлэн байгаа. Тэрбээр ийм нийлүүлэлтүүд нь дипломатын үзэж байгаагаар, “зарим нэг халуун толгойнуудын” гадны хүчийг оролцуулан олон улсын шинж чанартай болгож магадгүй сөргөлдөөнийг “тогтвортой хүчин зүйл” болж байна гэж нэрлэжээ.

Рябков хэлэхдээ, Москва С-300 цогцолборыг нийлүүлж буй нь 2011 онд АНУ-ын Ливийн үзэгдлийг давтахаас сэрэмжилсэнтэй холбоотой гэж шуудхан хэлжээ. Тэр үед АНУ болон НАТО нь тус улсад нислэггүй бүс тогтоож, Муаммар Каддафийн сөрөг хүчний алан хядагчдын отрядуудыг дэмжиж, Ливийг бөмбөгдөж байсан.

ЕХ-ны сирийн сөрөг хүчинд зэвсэг нийлүүлэх хоригоос татгалзсан нь Сирид зэвсэгт мөргөлдөөн зогсоох хүчинг чармайлтуудыг үйгүсгэж байна гэж Рябков Москвад болсон хэвэлийн бага хурал дээр хэлээд

«Энэ бол маш харамсалтай алхам.Манай европын түншүүдийн улс төрийн бодлогод гарч байгаа хоёрдмол стандарттай. Нэг талас цус урсгалтыг  зогсоох хүчинг чармайлт авч, нөгөө талаас Сирийн зэсвгээр хангах чиглэлд явах. ЕХ нь гал руу тос хийж байна. Бага хурлыг үр дүнтэй явуулах боломжуудыг бууруулж буй юм» гэв.

Ийм үзэгдэлүүд нь одооноос ялагдал хүлээж эхлээд байгааг 5-р сарын 27-нд Сирид айлчилсан америкийн Бүгд найрамдах намын сенатор Жон Маккейны айлчлал гэрчилж байна. Тэрээр Түркийн Сиритэй хиллэх хилийг давсныхаа дараа Сирийн чөлөөт армийн генерал Салим Идристэй уулзаж ярилцсан.

Маккейн бол Сирид нислэггүй бүс байгуулахыг болон цэргийн хүнд техникийг нийлүүлэхийг дэмжигчдийн нэг юм. АНУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Карни мэдэгдэхдээ, засаг захиргаа нь Маккейны айлчлалын тухай мэдээлэл байсан бөгөөд уг уулзалтын дүнг мэдэхийн тулд түүнийг хүлээж байна гэжээ.

АНУ-ын Сирид цэргийн ажиллагаа бэлтгэж байгаа тухай цуу яриа нь Вашингтоноор тарж байна. 5-р сарын 28-нд Пентагон нь “Ньюсуик” /”Newsweek”/ сэтгүүлд гарсан цэргийн байгууллага нь улсын дотоод хэрэгт хөндөлөнгөөс оролцохоор бэлтгэж байгаа тухай мэдээг няцаажээ.

АНУ-ын БХЯ-ны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жорж Литтл хийсэн мэдэгдэлдээ, Сирийтэй холбоотой цэргийн төлөвлөлтийн асуудлаар ямарч шинэ хүчин чармайлтууд хийгээдгүй гэж мэдэгджээ. Ихэнхи талууд эл мэдэгдлийн чин үнэнд үл итгэсэн байдалтай хандаж байна.