Сибирийн эрдэмтэд экологийн түлш боловсруулах үр бүтээлтэй арга барилыг зохиосон байна. Технологи ерийн нүүрсний үндсэн дээр утаангүй түлш хийх боломж олгов. Нүүрс шатахын өмнө түүнээс хорт бодисыг ялган гаргах юм. Энэ нь хувийн орон сууц, аж ахуй, тухайлбал оросын БНТува Улсын хөдөө болон Улаанбаатарыг тойрсон гэр хорооллын айлуудад чухал.

Энд өвөл хорт утаан агаар бохирдуулдаг. Эдүгээ Оросын ШУА-ийн Сибирийн салбарын эрдэм шинжилгээний хэдэн хүрээлэн болон Монгол улсын ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн шинэ технологийг аж үйлдвэрт ашиглах асуудал дээр ажиллаж байна. Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Хими, хатуу биет, механик химийн хүрээлэнгийн ажилтан Юрий Каминский хэлэхдээ

«Эдүгээ их энергид тодорхой хэмжээний хөрөнгө оруулж,түүнийг утаагүй болгож мэднэ. Энэ нь нүүрс түлэх гэр, хувийн байшинд чухал юм. Нүүрс хийсэн төхөөрөмжийг халааж, давирхай ба өөр органик бодис, хожим хатуу хагас кокс бий болгож байна. Хагас коксоор шахмал түлш хийдэг. Давирхай болон өөр бодисыг химийн янз бүрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хэрэглэж болно.

Чухам органик бодис нүүрс шатсаны дараа бий болох гол бүтээгдэхүүн юм. Үйдвэрлэлийн хаягдал-хагас кокс хямд юм. Дашрамд хэлэхэд тэр нүүрснээс илүү сайн шатдаг. Хагас кокс үйлдвэрлэх төхөөрөмжийг тогооны газар буюу сууринд авч, газар дээр нь түлш үйлдвэрлэж болно» гэв.

Оросын эрдэмтэд нүүрс буюу шахмал түлш шатсны дараа үлдэх үнсээр тоосго, бетон блок хийхээр шийдвэрлэжээ. Энэ нь илчит ЦС-ын дэргэд овоолсон үнсийг арилгах, алслагдсан суурин тосгодыг барилгын материалаар хангах боломж олгож байна. Үнсээр тоосго, блок газар дээр нь хийж болно. «Техно» лабораторийн ажилтан Татьяна Шоева хэлэхдээ

«ИЦС-тай хотод овоолсон үнсийг ахин боловсруулах хэрэгтэй. Бид үнсэнд шохой,гөлтгөнө нэмж, шахаж тоосго,бетон үйлдвэрлэнэ. Ийм бүтээгдэхүүн аж үйлдвэрийн хэмжээгээр ба жижиг үйлдвэрт хийж болно. Манай лабораторийн төхөөрөмжөөр цагт 50 кг хийж болно. Цагт 3 тонн үйлдвэрлэх төхөөрөмж ч бий. Хамгийн гол нь жижиг үйлдвэрийг ИЦС-ын дэргэд байрлуулж, үнс ахин боловсруулж болно» гэв.

Нүүрс шатасны дараа бий болох хаягдлаар барилгын материал үйлдвэрлэх нь Монгол, Орос улсуудаас түүхий эд ахин боловсруулах замаар хийх дараачийн алхам юм. Утаагүй түлшний үйлдвэрлэлийн тухайд гэвэл оросын ба монголын эрдэмтэд хагас кокс үйлдвэрлэх төхөөрөмж хийх асуудлаар монголын хэдэн заводтай тохиролцсон байна.