Умард солонгосын армийн улс төрийн ерөнхий газрын дарга, дэд маршал Чхве Рён Хэгийн Бээжинд хийсэн айлчлал гэв гэнэт өндөрлөв. Умард Солонгос нь 2007 оноос гүн нойрсолтонд байгаа Солонгосын хойгийн тулгамдсан асуудлаарх зургаан талт яриа хэлэлцээрийг сэргээхийг үндсэндээ зөвшөөрч байна. Гэхдээ энэ нь Пхеньяныг өөрийн цэргийн цөмийн хөтөлбөрөөс татгалзаж байна гэж байгаа юм биш.

Чхве Рён Хэгийн Бээжинд хийсэн айлчлалын гол зорилго нь Пхеньяны хатуу гадаад бодлогын улмаас Умард-Хятадын харилцаанд бий болоод байсан хямралыг даван туулахад байсан. Ким Чен Уны элч Хятадыг энэ хатуу чиг шугам нь эцсийн дүнд Хятадын ашиг сонирхолд нийцнэ гэдэгт итгүүлэхээр оролдсон. Учир нь энэ бүгд  Хятадын геополитикийн гол өрсөлдөгч АНУ-ын эсрэг чиглэгдсэн аж.

Гэвч Пхеньяны үйл ажиллагаа нь хурцадмал байдлыг мэдэгдэхүйц өсөлтөнд хүргэсэн төдийгүй хятадын хилтэй ойролцоох америкийн цэргийнхнийг зузаатгал хийхэд хүргэв. Энэ нь Хятадад таалагдахгүй. Тиймээс Ким Чен Уны төлөөлөгч  буулт хийн, ОХУ, АНУ, Япон Хятад,хоёр Солонгос улсууд орсон зургаан талт яриа хэлэлцээрийг сэргээхэд Пхеньян бэлэн байгаа тухай зарлах болсон юм.

Бээжинд энэхүү арга хэмжээнд хүндэтгэлтэй хандаж байгаа, учир нь БНХАУ-ын яриангүй тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байгаа зургаан талт хэлэлцээр нь угтаа нилээд том дипломат чуулган юм. Тиймээс хэрвээ эл яриа хэлэлцээрийг тасалдуулвал хятадын дипломат албанд хүчтэй цохилт болох юм.

Ингээд  зогсохгүй. Энэ янзаараа бол зургаан талт яриа хэлэлцээр нь Солонгосын хойгийг цөмийн зөвсэггүй болгох албан ёсны өөрийн зорилгодоо хэзээ ч хүрэхгүй байж мэдэх юм. Тэгээд ч Зүүн-Хойд Азийн сонирхогч талуудын хооронд байнгын уулзалтууд явуулж байгаа нь Бээжингийн ашиг сонирхолд нийцэж байгаа.

Гэхдээ Пхеньяныг яриа хэлэлцээрийг сэргээхэд бэлэн байгаад баярлах эрт байна. Иймээс зургаан талт яриа хэлэлцээрийг сэргээх нь одоогоор тодорхойгүй байна. Хамгийн гол тулгамдсан асуудал нь Солонгосын хойгийн шийдвэрлэх асуудал болон Умард солонгосын цөмийн статусыг хадгалаад зогсохгүй, тус улсын олон улсын “де-факто” хүлээн зөвшөөрүүлэхээр санааархаж байгаад байна.

Дэд маршал Чхве Рён Хэгийн Бээжингээс буцаж ирсний маргааш KCNA агентлаг уламжилсан мэдэгдэлдээ үүнийг нотлосон. Мэдэгдэлд БНАСАУ-ын цөмийн зэвсэгтэй байх чиг шугам нь цаашид өөрчлөгдөшгүй юм гэжээ.

Тэгвэл Пхеньяны зургаан талт яриа хэлэлцээрийг сэргээхэд бэлэн банйа гэсэн нь ямар учиртай юм болж байна вэ? Энэ нь хятадуудыг тайвшруулах гэсэн ганц зорилготой нь ойлгомжтой. Үүний дараах цөмийн зэвсгээр хөөцөлдөх төлөвтэй мэдэгдэлүүдийг Умард Солонгос хариуцлагатайгаар яриа хэлэлцээрт оролцох орнуудыг өдөөх зорилгоор хийж буй юм.

Энд хамгийн түрүүнд АНУ болон Өмнөд Солонгос улсыг тэдгээрийг сэргээхийн эсрэг турхирч байна. Хэрвээ тэдний энэ урхи ажиллах юм бол Пхеньян нь яриа хэлэлцээрийн төлөө байсан гэж мэдэгдэх болно. Гэтэл Вашингтон болон Сөүл нь зургаан талт яриа хэлэлцээрийг сэргээх боломжгүй урьдчилсан шаардлагуудыг тавих болсон.

Ингэхдээ Умард Солонгос нь үнэхээр яриа хэлэлцээрт эргэж ирэхийг хүсч байна гэдгийг бас бодолцохгүй байж болохгүй юм. Тэд өөрийн цөмийн зэвсэгийг хорогдуулах  болзолуудыг ярьж мэдэх юм. Умард солонгосын удирдагчдын хувьд цөмийн зэвсгээс татгалзана гэдэг бол байж болшгүй зүйл.

Энэ зэвсэг нь тогтоон барих хүчтэй хэрэгсэл учраас БНАСАУ-ын гадаад бодлогын гол хэрэгсэл юм. Тиймээс БНАСАУ нь яриа хэлэлцээр хийхээр зорьж байгаа бол Пхеньяны зорилго нь Умард солонгосын цөмийн статустыг хүлээн зөвшөөрүүлэхэд оршино. Ийм тохиолдолд KCNA ийм хатуу мэдэгдлүүд  утга учиртай. Умард Солонгос ирээдүйн түншүүддээ ямар асуудлаар наймаалцаж болохгүй вэ гэдгийг харуулахын зэрэгцээ ямар хүрээнд буулт хийж болох вэ гэдгийг ч харуулж байна.

Пхеньяны ийм хатуу мэдэгдлүүд нь яриа хэлэлцээрийг тасалдуулахад чиглэгдсэн гэсэн өдөөн хатгалга биш, харин цаашдын буултанд заавал Умард солонгосын цөмийн статусыг хадгалах зайлшгүй үзүүлэлтийг оруулсан байх ёстой юм гэдэг дохиог өгч буй юм.