Занарын хий тухайлбал түүний олборлолтын экологийн асуудлыг тойрон үүссэн маргаан үргэлжлэсээр байна. Европт ийм төрлийн түүхий эдийн олборлолт эргэлзээ төрүүлэв. Гэвч АНУ-д занарын хий ба занарын нефть аж үйлдвэрийн хэмжээгээр олборлож байна.

Шинэ «занарын нүүрс ус төрөгчийн» хэтийн олборлолтын хэмжээг одоогоор лавтай тооцоолоогүй байна.Тэр ч байтугай АНУ  хичнээн их түүхий эд олборлоод байгаагаа хэлж чадахгүй байна. Ямар ч байсан  дэлхийн зах зээлийн байдалд нөлөө үзүүлэм хэмжээний занарын хий, нефть олборлож байна.

Эдгээр өөрчлөлт дэлхийн нүүрс ус төрөгчийн гол сан болох Ойрхи Дорнод ба Персийн булангийн орнуудад хэр нөлөөлөх вэ? Бүс нутгийн эдийн засгийн ач холбогдол суларсан явдал улс төрийн нөлөөг нь багасгах бол уу?

Энэ нь одоо ч нөлөө үзүүлж байна гэж манай тоймч Евгений Ермолаев хэлээд «АНУ занарын хий олборлож эхлээд Ойрхи Дорнодоос авах шингэрүүлсэн хийн хэмжээг хорогдуулав. Жишээ нь үүнтэй холбогдуулан Катар европын зах зээлд хандан, европын болзлоор зах зээлд нь гарч байна. Занарын нефть ч аажмаар мэдэгдэхүйц хүчин зүйл болж байна.

Дэлхийн эрэлт нэлээд нэмэгдэхгүй учир ойрын 30 жилд нефтийн аж үйлдвэрийнхээ сүр хүчийг нэмэгдүүлэхгүй гэж Саудын Арави мэдэгдэв. Ийнхүү таамаглал гол төлөв АНУ-ын занарын нефтийн үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотой байна.

Товчхон хэлэхэд занарын хувьсгал гэгч Ойрхи Дорнодыг хамрана. Мэдээжээр хэрэглэгчид уламжлалт нефть, байгалийн хийгээс татгалзахгүй. Гэвч уламжлалт эх сурвалжийн ач холбогдол буурч байгаа нь тод зүйл.

Харин сүүлийн хэдэн арван жилд Ойрхи Дорнодын талаархи өрнөдийн бодлого үнэт нүүрс ус төрөгчийн орд газруудыг хүртээлтэй болгох эрмэлзлийг үндэслэж ирсэн юм. Үүнтэй холбогдуулан Өрнөдийнхөн бүс нутгийн орнуудын улс төрийн элитыг хатуу хяналтдаа авсан.

Удахгүй ийм хяналт суларч болзошгүй. Гэвч ийм нөхцөлд бүс нутгийн орнуудад эрсдэл тулгарч мэднэ. Нөхцөл байдал ийнхүү өөрчлөгдсэн байхад Өрнөдийнхөн жишээ нь Саудын Арави буюу Катарын улс төрийн тогтонги байдлыг дэжих гэж үү?» гэлээ.

Улс төр судлаач Виктор Надеин-Раевский өөр саналтай байна. Тэрээр хэлэхдээ

«Занарын хувьсгал гэгч Ойрхи Дорнодын талаархи АНУ ба өрнөдийн бусад орны улс төрийн чиг бодлогод өөрчлөлт гаргахгүй. Занарын хувьсгал эдгээр орон ойрхи дорнодын нефть, байгалийн хийгээс хамаарагдахыг багасгасан ч бүс нутгийг стратегийн үүднээс сонирхсоор байх болно гэлээ.

Эдүгээ АНУ нефть, байгалийн хийн импортээ хорогдуулах тусам эдгээр түүхий эдийг зохих хэмжээгээр Азид нийлүүлэх болсон. АНУ-д занарын хувьсгал гэгчийг хийсэн ч Хятад, Энэтхэг болон бүс нутгийн бусад улсын нүүрс ус төрөгчийн импорт нэмэгдэж байна. Ази «дэлхийн дархан газрын» хувьд өрнөдийг орлов.

Үүний хамт Өрнөдийнхөн улс төрийн гол үүрэг гүйцэтгэж, цэргийн сүр хүчээ хэвээр хадгалсаар байна. Мэдээжээр АНУ дэлхийд тэргүүлэх «шилжих тугаа» Азид уламжлах талаар яарахгүй. Иймээс Ойрхи Дорнод, Персийн буланг хяналтдаа байлгана.

Энэ бүс нутгаас нефть, байгалийн хийг өрнөд эсвэл дорнод руу явуулах нь тийм чухал биш. Ямар байсан ч Өрнөдийхөн бүс нутгийн эзэн байсаар байхыг хичээх юм. АНУ хэзээ нэгэн цагт Персийн булан буюу Ойрхи Дорнодоос гарч явах байх. Тухайн үед Их Британи тэндээс гарч явсан шуу.

Гэсэн ч одоо энэ бүс нутаг АНУ-д чухал ач холбогдолтой. АНУ бүс нутагт байр сууриа хэвээр хадгалахын төлөө тэмцэх нь дамжиггүй. Тэмцэлдээ бусдыг хамруулсан нь одоо ч мэдрэгдэж байна».