Урьд шөнө америкийн нисэгчгүй нисдэг аппаратууд Афганистантай хил залгаа Хойд Вазирстанд халдсан хэрэг явдлыг Пакистан зэмлэн буруушаав. Өнөөдөр Пакистаны ГХЯ-ны төлөөлөгчийн мэдэгдсэнчилэн «ийм дайралт Пакистаны нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг зөрчиж байна». Эдгээр аппаратаас Хойд Вазиристаны засаг захиргааны төв Мираншах хотын орон сууцны байшинг пуужингаар буудсаны уршгаар наанадаж 7 хүн амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархджээ. Хэлмэгдэгсэд лалын хэт даврагч хууль бус бүлгүүдийн гишүүд байсан гэж америкийн цэргийнхэн мэдэгдэв. Урьдчилан мэдээлснээр тэд бүгд пакистаны «Техрик-и-талибан Пакистан» талибуудын хөдөлгөөний гишүүд байсан аж.