Энэ онд БНХАУ-ын эдийн засаг 7,75 хувиар өсөн нэмэгдэнэ гэж Олон улсын валютын сан таамаглав. Урьд 8 хувиар өсөн нэмэгдэнэ гэж үзэж байсан.

Шинжээчид хятадын эдийн засагт тулгарч мэдэх аюул сорилтыг мөн сангаас нийтлүүлсэн ээлжит тайланд тэмдэглэжээ. Хятадын эдийн засгийн өсөлт хөрөнгө оруулалтын хэмжээнээс хэт хамаарагдаж байна. Эдгээр хөрөнгө оруулалтын чанартай холбоотой асуудлууд гарсан. Хятадын төрийн өр ДНБ-ний 50 хувьд хүрсэн юм.

Хятад улс зохисгүй нөхцөлд ч тогтонги байдлыг дэмжих нэлээд их боломж, санхүүгийн нөөцтэй байна. Гэвч баталгаатай нөөц багассан учир шинэтгэлийг шийдвэртэй урагш ахиулах нь зайлшгүй чухал. Эдийн засгийн эмзэг талыг арилгаж, тогтонги өсөлтийг хангах хэрэгтэй гэж тоймд өгүүлжээ.