Ирэх долоо хоногт хятадын цэргийнхэн цоо шинэ тоот технологийг хэрэглэх анхны сургууль явуулах тухай өнөөдөр хятадын ХМХ уламжлан мэдээллээ.Тоот технологийг хэрэглэж байгаа анги салбарууд Өвөр Монголын өөртөө засах оронд болох цэргийн сургуульд оролцоно. Ирээд байгаа мэдээнүүдээс харахад тэргүүний тоот технологийг хэрэглэж байгаа анги салбар болон тусгай зориулалтат хүчин, армийн нисэх хүчин, радио цахим хамгаалалтын хүчний хамтран явуулах ажиллагааг Хятадын Ардын чөлөөлөх армийн сургуулийн явцад турших юм.